Нийслэлд хашаа хайс буулгах ажил үргэлжилсээр байна. Харин орон нутагт хашаа хайс нэмж босгох ажил үргэлжилж байгаа аж.
Тухайлбал, Төв аймгийн Баян-Өнжүүл сум Соёлын төвөө тойруулан хашаа барих тендер зарласан байна. Тендерийн төсөвт өртөг 20 сая төгрөг байх юм. Энэхүү хөрөнгийг Орон нутгийн хөгжлийн сангаас гаргах юм. Орон нутгийн хөгжлийн сан нь тухайн орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэх ёстой. Гэвч энэ мөнгө тухайн сум орон нутгийг хөгжүүлэх хөрөнгө ийнхүү хашаа хайс барих, наадмын талбай засварлах зэрэг зарцуулагдсаар байгаагийн нэгэн жишээ энэ. Тус сумын хувьд энэ онд ОНХС-ын 90 сая төгрөгөөр сумынхаа наадмын талбайн тохижилтыг хийсэн байдаг.
Уншиж байна |