"Кино бүтээгчдийг дэмждэг, дэлхийн 10 сангийн төлөөлөл Монголд ирнэ"

"Киноны нүүдэл" олон улсын сургалт хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.
Киноны нүүдэл олон улсын хөтөлбөрийн захирал Б.Номинтуяа
Бид "Киноны нүүдэл" олон улсын сургалтыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ярьж, хэлэлцэж ирсэн. Уран бүтээлчдээс авсан судалгаанд үндэслэн хөтөлбөрийн агуулгыг бэлтгэсэн байгаа. “Киноны нүүдэл” олон улсын сургалтын хөтөлбөр нь Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилтийн дэмжлэг авч, хэрэгжиж буй энэ оны 3 дахь төсөл бөгөөд тус сангийн дэмжлэгтэйгээр “АЛДАГДСАН ӨДРҮҮД” хүүхдийн кино, “АЛТАН ӨРГӨӨ” Олон улсын кино наадам зэрэг төсөл, арга хэмжээнүүд амжилттай хэрэгжиж байгаа билээ.
Энэхүү хөтөлбөрийн гол зорилго бол Монголын уран бүтээлчид дэлхийд киногоо гаргаж, олон улсад өрсөлдөх. Мөн дэлхийн хэмжээний киноны боловсролыг монголдоо хэлний болон санхүүгийн бэрхшээлгүйгээр авах боломжийг олгож байгаа юм.
Бид энэхүү хөтөлбөрт 100 хүнийг хамруулна. Сургалтаар кино зохиол хэрхэн бичих, бичсэн зохиолыг хэрхэн хөгжүүлэх, зохиолоо хэрхэн төсөл болгох буюу зохиолоо дэлгэцэд гаргах хүртэлх үе шат зэргийг заах гэж байна. Сургалтыг гаднын мэргэжилтнүүд буюу 5 багш, 8 зөвлөх цахимаар болон биечлэн заана. Мөн сургалтаа явуулж дууссаны дараагаар кино уран бүтээлчдийг дэмждэг, АНУ, Австралийн томоохон арван сангийн төлөөлөл Монголд ирж, монгол уран бүтээлчидтэй танилцана" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ