Алдартнуудын оролцсон Couriers in Mongolia ирэх сард дэлгэцнээ гарна

БНСУ-ын JTBC телевиз цоо шинэ 'Couriers in Mongolia' буюу "Монгол дахь шуудан зөөгчид" нэртэй сэтгэл хөдөлгөм энтертайнмэнт нэвтрүүлэг хийхээр болж буйгаа мэдэгдсэн билээ.
Уг нэвтрүүлгийн хүрээнд тус улсын нэрт дуучин, жүжигчид өнгөрсөн сард манай улсад ирж, зураг авалтаа хийсэн юм. Энэхүү нэвтрүүлэгт дуучин Ким Чен Кук , Хонг Кён Мин , жүжигчин Жан Хёк , Ча Тэ Хён ,Hong Kyung In , Kang Hoon нар оролцохоор болжээ. Эдгээр одууд жүжиглэх, дуулах ур чадвараараа алдартай төдийгүй цэнгээнт нэвтрүүлэгт идэвхтэй оролцдогоороо олны хайр хүндэтгэлийг хүлээсэн аж.
JTBC телевизээс нэвтрүүлгийн тийзэр бичлэгийг цацсан бөгөөд наймдугаар сарын 18-ны өдөр эхний дугаар олон нийтэд цацагдахаар болжээ.
Уг бичлэгт Монголын байгалийг гадаад орнуудынхтай адилтган харуулж, “Эдгээр бүгдийг нэг дор багтаасан Монгол” хэмээн тайлбартай оруулжээ
Эх сурвалж: Allkpop
СЭТГЭГДЭЛ БИЧИХ