Нийтийн зориулалттай орон сууцны гадна дулаалга, пасадыг засварлах ажлыг татвар төлөгчдийн мөнгөөр хийдэг жишиг тогтсон. Хотхон, хорооллын орон сууцны өдөр тутмын арчилгаа, өнгө төрх, цаашдын үнэ цэнийг хадгалах үүргийг Сууц өмчлөгчдийн холбоо хариуцах ёстой.
Гэтэл төсвийн мөнгөөр энэ ажлыг хийсээр байна. Хамгийн сүүлд гэхэд нийслэлийн Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас тендер зарласан байна. Тодруулбал, тус дүүргийн нисэхийн бүсэд нийтийн зориулалттай орон сууцны дулаалга, фасад засвар хийхэд 2.8 тэрбум төгрөг зарцуулахаар тендер зарлажээ. Үүнээс энэ онд 1.8 тэрбум төгрөгийг нь зарцуулахаар төлөвлөсөн байна.
Ийнхүү Сууц өмчлөгчдийн холбооны хийх ажлыг улсын төсвөөс санхүүжүүлэх ажил үргэлжилж, татвар төлөгчдийн мөнгө үргүй зарагдаж байгааг холбогдох төсвийн захиран зарцуулагчид анхааралдаа авах биз ээ
Уншиж байна |