Хачигт хазуулсан 33 настай залуу нас баржээ
2023-07-18

Орхон аймгийн Бугат сумын харьяат 33 настай иргэн энэ сарын 9-нд эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад хачигт энцефалитын хүндрэлээр нас баржээ. Тус аймагт сүүлийн 2 сард хачигт халдварын 9 тохиолдол бүртгэгдсэний 7 нь буюу 77,8 хувь нь хачигт энцефалитын тохиолдол байна.

 

 

Хачигт энцефалит өвчин нь мэдрэлийн системийг хүчтэй гэмтээдэг. Хачигт хазуулснаас хойш 7-14 хоногт өндөр халуурч, чичрэх, толгой хүчтэй өвдөх, огиулах, бөөлжих, хүзүү нуруу, мөчдийн булчингаар хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах, саажих, ухаан алдах, татах, хөхрөх, хөөрлийн байдалд орох зэрэг хүндрэлүүд илэрч удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдуулах, нас барах аюултай өвчин.

 

Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад байгалийн голомттой, хачигт халдварын идэвхжлийн улиралчлал явагдаж байгаа тул та дээрх нутгуудад амарч, аялах, жимс, ногоо түүх, мод бэлтгэх бол хачигтт энцефалитын вакцинд хамрагдаарай

Shuud.mn
Сонин хачин