Солонгост "Ice Bucket Challenge" дахин эхэллээ
"The ALS Association”-аас санаачилсан хүнд өвчтэй хүүхдүүдэд хандив өгөх зорилготой “Ice Bucket Challenge” буюу “Мөстэй усны сорил” Солонгост хүчээ авч байна.
Солонгост анх удаа Лу Геригийн /хажуугийн хатингаралт хатуурал өвчин/ сувилахуйн эмнэлгийн шав тавьсантай холбогдуулан "2023 оны Ice Bucket Challenge"-ийн эхэлж буй нь энэ юм.
Төв мэдрэлийн системийн нэн ховор гажигийг Америкийн алдарт тамирчин Лу Гериг 1939 онд өвдөж байжээ. Үүнээс хойш шинжлэх ухаанд “Лу Геригийн өвчин” гэж нэрлэх болсон байна.
Одоогоор дуучин IU, жүжигчин Пак Бо Гум, хөлбөмбөгчин асан Чо Вон И зэрэг олны танил хүмүүс уг чаллэнжэд нэгджээ.
Ice Bucket Challenge-ийн дүрэм маш энгийн. Оролцогч дээрээсээ мөс шиг хүйтэн ус асгах бх ингэхдээ бичлэг хийж цахим орчинд байршуулна. Дараа нь яг адил үйлдэл хийх найз нөхөд болон танилууддаа санал болгоно. Үүний дараа саналыг хүлээн авсан хүмүүс 24 цагийн дотор өөр дээрээ хүйтэн ус асгах ёстой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ