Жүжигчин Линдси Лохан 37 насандаа анхны хүүгээ төрүүлжээ

Жүжигчин Линдси Лохан 37 насандаа анхны хүүгээ төрүүлжээ

Холливудын алдарт жүжигчин Линдси Лохан 37 насандаа амаржиж, хүүтэй болжээ. Тэрбээр хүүдээ Луай гэх нэр хайрлажээ. Луай гэдэг нь "бамбай" эсвэл "хамгаалагч" гэсэн утгатай араб нэр юм.

 

Лохан Дубай хотноо төрсөн ч хосууд хаана амьдарч байгаа, хүүхэд яг хэдний өдөр мэндэлсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм.“Линдси Лохан болон түүний нөхөр, хөрөнгө оруулагч Бадер Шаммас нар Луай гэх сайхан нэртэй эрүүл чийрэг хүүтэй болж, баяртай байна” хэмээн олон нийтэд хуваалцжээ. 

 

 

Лохан нэгэн цагт шар хэвлэлүүдийн гол тулгуур байсан бөгөөд одоо ч нэр хүндтэй хэвээр байгаа жүжигчин билээ. Түүний хувьд хар тамхины хамааралтай болж, үдэшлэг цэнгээнд уягдаж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг зуршилтай болж хэсэг чимээгүй байсан хэдий ч өнгөрсөн жил Netflix-ийн "Falling for Christmas" болон удахгүй гарах "Irish Wish" романтик инээдмийн кинонд тоглож, кино урлагт буцаж иржээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ