Шүүхийн ерөнхий зөвлөлөөс наадмын өмнө багагүй хэмжээний үнийн дүн бүхий тендер зарласан байна. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгдийн амь нас, эрүүл мэндийг 634 сая төгрөгөөр даатгуулахаар тендер зарлажээ.
Санжүүжилтын үүсвэр УЛСЫН төсөв. Даатгуулах хугацаа нэг жил буюу Монгол Улс жилдээ хагас тэрбум гаруй төгрөгөөр шүүгчдийнхээ амь насыг даатгуулдаг гэсэн үг.
Монгол Улсын Шүүхийн тухай хуульд
47 дугаар зүйл.Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн баталгаа
47.1.Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна гэсэн байдаг. Өнгөрсөн онд 546 шүүгчийн амь нас, эрүүл мэндийг 446 сая төгрөгөөр даатгуулсан байна. Өөрөөр хэлбэл, нэг шүүгчийг 816 мянган төгрөгөөр даатгуулсан байдаг.
Уншиж байна |