УДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү олон улсын уралдаанаас тусгай шагнал хүртжээ

УДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү олон улсын уралдаанаас тусгай шагнал хүртжээ

ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон олон улсын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон УДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү тусгай байрт шалгарлаа.

 

XX зууны нэрт дуурийн дуучин, ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар, ЗХУ-ын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Е.Образцовагийн нэрэмжит дуурийн залуу дуучдын XIV олон улсын уралдаанд  13 орны 383 дуурийн дуулаач өрсөлджээ.  

 

УДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү 2023 оны тавдугаар сарын 17-21-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор хөгжмийн зохиолчдын эвлэл болон Москва хотын хөгжмийн зохиолчдын эвлэлээс хамтран 12 дахь жилдээ зохион байгуулсан ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит ОУ-ын дуурийн дуулаачдын XII дахь удаагийн уралдаанд Гран при шагналыг хүртсэн юм.

 

Тус уралдааны хагас финалд 11 орны 49 дуурийн дуулаач өрсөлдсөн бол сүүлийн шатанд 6 орны 14 дуучныг сонгосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ