Үндэсний их баяр наадмын өдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн дүрс оношилгооны тусгай зориулалтын процессорыг зураг дээрх залуу хулгайлсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
Ингэхдээ эмнэлгийн ажилтанг эрчимт эмчилгээний өвчтөнг шинжилгээнд хамруулж байх зуур өрөө рүү нь орж, хулгай хийсэн байна. Энэ талаар иргэн нийгмийн сүлжээндээ "Баяр наадмын өдрүүдээр архаг хүнд өвчтэй өндөр настангууд төдийгүй залуучууд ЯТТ тусламж үйлчилгээ авах нь эрс нэмэгдэж, СХНЭ насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний тасаг буюу бидний ярьдагаар сэхээний тасагт яг одоо гэхэд л 10 насан хүрэгчид хүүхдийн сэхээн дээр тусдаа бас хүнд хүүхдүүд үхэл амьдралын зааг дээр тэмцэж байхад энэ залуухан хулгайч эрчимтийн өвчтөнг шинжилгээнд хамруулж байхад өрөөнөөс компьютерийн процессор хулгайлжээ. Аврал эрж эмнэлэгт итгэсэн сандарч тэвдсэн ар гэрийнхэн амралтын өдрөөр дуудагдаж ирсэн эмнэлэгийн ажилчдын ар хударгаар яаж хулгай хийж чадаж байна аа.Энэ тусгай зориулалтын дүрс оношлогооны процессор" хэмээн нийтэлсэн.
Тухайн үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар шалгаж байна.
Уншиж байна |