Монгол жүжигчдийн тоглосон VIVANT кино өчигдрөөс Японд гарч эхэлжээ
Японы TBS телевизийн VIVANT олон ангит кино өчигдрөөс эхлэн Японд гарч эхэлжээ. Уг киноны зураг авалтын зарим хэсгийг Монголд авсан билээ.
Тус цувралд Японы өнөө цагийн алдартай жүжигчид болох Масато Сакай, Хироши Абэ, Фүми Никайдо, Тори Мацүзака, Кожи Якүшёо нарын гол дүр бүтээжээ. Харин Монгол жүжигчдээс Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, Х.Манлайбаатар, Х.Цасчихэр нар тоглосон байна. Мөн кино багийнхан Өмнөговь, Дундговь, Дархан-Уул болон Улаанбаатар хотод зураг авалтаа хийжээ.
Нэмж дурдахад, "VIVANT" киноны найруулагч нь их алдартай хүн бөгөөд 10 000 иэний дэвсгэрт дээр зураг нь хадагдсан Фүкүзавагийн үр удам. 32 жилийн турш цацагдсан "3б-ийн Кинпачи багш", хамгийн олон хүн үзсан "Ханзава Наоки" сериалуудыг бүтээлцэж, найруулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ