Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жил жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны есийн даваа эхэллээ.
Хүчит 512 бөхчүүдээс Улсын гарьд М.Бадарч, Харцага Ц.Бямба-Отгон нар тунаж үлдсэн. Үзүүр түрүүнд шалгарсан хоёр бөхийн барилдаан шуурхай болж Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат "Нутгийн буян" компанийн бөх Улсын гарьд М.Бадарч даван түрүүлж, Өвөрхангай аймгийн харьяат Улсын харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэлээ.
Өнөө жил Архангай аймгийн 100 жилийн ой тохиож байгаа. 100 жилийн ойгоороо ийнхүү шинэ арслан, шинэ харцага, шинэ начинтай дэлгэр сайхан наадах нь ээ.
Уншиж байна |