“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д нэмэлт өөрчлөлтийн дагуу ДОЛООГИЙН даваанд идэвхийн оноогоор хөлийн цэц Даян аварга Н.Батсуурийг давсан гэх шийдвэр гаргасан.
Энэхүү шийдвэр гарсны дараа Н.Батсуурь аварга "Би чамайг цагдаад өгнө. Энэ намайг амьдрал дээр янзлана гэж байна лээ. Та сонссон шүү" гэхэд засуулын зүгээс "Нэгэнт шийдвэр гарсан. Тахимаа ав, давдагаараа дав. Ц.Содномдорж тахимаа өг" гэсэн нь яриа телевизийн бичлэг үлдсэн байна.
“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн нэмэлт өөрчлөлтөөр "Барилдааны үндсэн хугацаа 20 минут, барьцнаас барилдах барилдаан 20 минут, 40 минутын хугацаанд хаялцаагүй бол тэгш барьцнаас 20 минут барилдуулна. Нийт 60 минут барилдаад хаялцаагүй бол хоёр бөхийн барилдааны үндсэн агуулгыг харж Цэцүүдийн шийдвэрээр хаялцуулна" гэж заажээ.