“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д нэмэлт өөрчлөлтийн дагуу ДОЛООГИЙН даваанд идэвхийн оноогоор хөлийн цэц Даян аварга Н.Батсуурийг давсан гэх шийдвэр гаргасан.
Энэхүү шийдвэр наадамчин олонд таалагдсангүй. Харин Улсын арслан Ц.Содномдорж энэхүү шийдвэртэй холбогдуулан "Харамгүй сайхан үзсэн бол, би дахиад золгоё гэж санал тавьсан. Цаг болсон гээд байна. Дүрэм бол дүрэм гээд эд нар чинь олонхоороо шийдсэн л гэж байна. Сайхан үзээд нэг нь даваад нэг нь унасан болсон. Аварга бол сүүлийн 20 минутад өөрөө хойшоо зуларсан" гэлээ.
“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д нэмэлт өөрчлөлтийн дагуу барилдааны үндсэн хугацаа 20 минут, барьцнаас барилдах барилдаан 20 минут, 40 минутын хугацаанд хаялцаагүй бол тэгш барьцнаас 20 минут барилдуулна. Нийт 60 минут барилдаад хаялцаагүй бол хоёр бөхийн барилдааны үндсэн агуулгыг харж Цэцүүдийн шийдвэрээр хаялцуулна.