Үндэсний Их баяр наадмыг үзэж сонирхсон гадаадын жуулчдаас өнөөдөр хэд хэдэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэн Б үүргэвчээ алдлаа гэх дуудлага, мэдээллийг камер шүүж, шалгахад хамт явсан хүмүүс нь эд зүйлээ хамж авахдаа авч явсныг тогтоосон ба үүргэвчээ авсан байна. Мөн түүнчлэн БНСУ-ын жуулчин гар утсаа алдсан гэх мэдээллийг шалгаж, түүний явсан маршрутыг тогтоон камер шүүж, сууж байсан сандалын завсар гээсэн байсныг олж өгч ажиллажээ.
Уншиж байна |