Поп од Бритни Спирс дурсамж номоо гаргахаар болжээ

Поп од Бритни Спирс дурсамж номоо гаргахаар болжээ

Алдарт дуучин Бритни Спирс энэ намар дурсамж номоо хэвлүүлэхээр төлөвлөжээ. Тэрбээр энэхүү баярт мэдээгээ инстаграамаараа дамжуулан шүтэн бишрэгчдэдээ зориулан нийтэлсэн байна.

 

Бритни Спирс номондоо "эрх чөлөө, алдар нэр, эх хүн, эсэн мэнд үлдэх, итгэл найдварын тухай зоригтой, гайхалтай сэтгэл хөдөлгөм түүхийг гайхалтайгаар харуулсан гэдгийг онцлон хэлсэн юм. 

 

Спирсийн "The Woman In Me" номыг Simon & Schuster-ийн салбар болох Gallery Books хэвлэхээр болжээ. Энэхүү дурсамж ном нь ирэх 10 дугаар сарын 24-нд худалдаанд гарах аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ