Лиса тэрбумтны хүүтэй Парист болзож, үерхлээ ил болгов
Дэлхийн од Blackpink хамтлагийн гишүүн Лиса болон дэлхийн тэрбумтны хүү Frederic Arnault нар болзож байгаа бичлэг цахим орчинд цацагджээ.
Уг бичлэгт эрэгтэйнх нь царай харагдахгүй байгаа ч гэсэн дэлхийн хамгийн баян гэр бүлийн хүүтэй болзож байгаа гэх ойрын эх сурвалж мэдээлжээ.
Тэд өмнө нь хэд хэдэн удаа олны өмнө гарч ирж байв. Frederic Arnault, Лиса нар хамт нэг үдэшлэгт оролцож мөн хамт зураг татуулж байжээ.
Frederic Arnault нь "TAG Heuer" компанийн гүйцэтгэх захирал бөгөөд 28 настай. Түүний хөрөнгө 350 сая доллар. Frederic компьютерийн шинжлэх ухаан, хэрэглээний математикийн чиглэлээр Францын хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг болох Политехникийн сургуульд суралцаж төгссөн. Тэрбээр итали, герман, англи, франц хэлээр маш сайн ярианы чадвартай нэгэн билээ.
Өмнө нь Лиса NCT 127 хамтлагийн ахлагч Taeyong-тай болзож байгаа гэх цуурхалд өртсөн хэдий ч энэ нь ор үндэсгүй цуу яриа болж хувирсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ