Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан Хязаалан барианд орсны дараа УЯАЧДЫГ багагүй бухимдуулсан үйл явдал өрнөлөө.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны гэнэтийн шийдвэрээр уралдаж ирсэн хязгаалан насны морьдод дахин сэрвээний хэмжилт хийхээр болсон байна. Уг хэмжилтээр айрагдаж ирсэн морьдыг хасах асуудал хөндөгдсөн юм. Гэвч амарсан, уралдаж ирээд ядарсан моринд хэмжилт хийх ялгаатай байдаг талаар учир мэдэх хүмүүс тайлбар хийлээ.
Нэг үгээр ХХААХҮ-ийн сайдын тушаал бодит байдалтай нийцэхгүй байсан учраас Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо хуралдаж, сайдын шийдвэрийг дагахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Энэ үйл явдлын дараа уяачид болон иргэдийг зүгээс Х.Болорчулуун сайдыг бодит байдалд нийцэхгүй шийдвэр гаргасанд буруутгаж бухимдлаа илэрхийлсэн үйл явдал Хүй долоон худагт боллоо.
Наадмын өмнө Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд нэмэлт оруулж, “Уралдаж ирсний дараа түрүүлж, айрагдсан морьдыг дахин шүдлэж, шүдээр тохирохгүй нь тогтоогдвол уралдаанаас хасаж, дараагийн морийг урагшлуулж байр эзлүүлнэ” гэж заасан.
Уншиж байна |