Нидерландын миссийн тэмцээнд түүхэндээ анх удаа Трансжендер бүсгүй тэргүүлжээ

Нидерландын миссийн тэмцээнд түүхэндээ анх удаа Трансжендер  бүсгүй тэргүүлжээ


Нидерландын миссийн тэмцээнд түүхэндээ анх удаа Трансжендер бүсгүй тэргүүлжээ. 

 

Өчигдөр болсон Нидерландын миссийн тэмцээнд 22 настай Рики Валери Коллет гэх трансжендер бүсгүй оролцсон бөгөөд тэмцээний туршид өөрийн гайхалтай авьяасуудыг үзүүлснээр илт давамгай тэргүүлж чаджээ. Түүний хувьд улсын хэмжээнд түрүүлснийхээ дараа 12 дугаар сард Эль Сальвадорт болох “Ертөнцийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм байна.

 

Тэмцээний дараагаар ихэнх хүмүүс сэтгэл дундуур байв. Олон нийтийн сүлжээгээр зарим хэрэглэгчид тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, " Хоёрдугаар байр эзэлсэн охин ялагч байх ёстой байсан" хэмээн үзэж байгаа юм.
 

Порталын мэдээлснээр Колле бол гоо сайхны тэмцээнд түрүүлсэн анхны трансжендер биш юм. Испанийн иргэн Анжела Понсе гэх транс бүсгүй 2018 онд анх удаа титмийн эзэн болж байв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нөж шиг ч юм аа даа
2023-07-10