УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийг баталлаа.
Хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцүүлгийг намрын чуулган хүртэл хойшлуулна гэж ярьж байсан. Гэвч өнөөдрийн чуулганаар батлагдчихлаа. Ингэснээр бид бүгдээрээ өнөөдрөөс малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг даадаг болж байна. Бэлчээрээрээ дүүрэн малтай малчны нийгмийг даатгалыг төлдөг нөхцөл байдал үүслээ. Ерөнхийлөгч хориг тавих боломжтой. Ерөнхийлөгч хориг тавихгүй бол миний бие Үндсэн хуулийн цэцэд хандана. УИХ-ын гишүүдийн 48 нь орон нутгаар сонгогдсон учраас дэмжигдлээ.
200 гаруй малчны НДШ-ийн 50 хувийг төлөхөд улсаас жилд 25-30 тэрбум төгрөгийн зардал гарна " гэлээ.
П.ГОО
Уншиж байна |