Боловсролын багц хуулийг эцэслэн баталлаа
2023-07-07

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн баталлаа. 

 

 

Өчигдөр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр олон нийтийн анхааралд байсан төслийн 6.2 дахь хэсгийг “Монгол Улсад боловсрол эзэмшүүлэх сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна. Сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байх бөгөөд эх хэлээрээ суралцах болон бусад гадаад хэл суралцах эрхийг үл хөндөнө” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзсэн юм.

 

Хууль батлагдсанаар Боловсролын зорилго, зорилт хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцэж, Монгол хүн бүрд сурч, боловсрох тэгш боломж бүрдэж, иргэд насан туршдаа суралцах эрх баталгаажиж, багш тасралтгүй хөгжих боломж нээгдэж, чадахуйд суурилсан удирдлага, засаглалын тогтолцоо бэхжиж, чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан цахим боловсролын тогтолцоотой болно гэжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин