Ерөнхийлөгч цэргийн байгууллагынханд үүрэг өгөв
2023-07-07

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх үер, усны нөхцөл байдалтай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзав.

 

 

Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан товч танилцуулга хийж, Улаанбаатар хот орчимд 2023 оны 07 дугаар сарын 10-ныг дуустал бороо орох учир эрсдэл өндөр хэвээр байгааг хэлэв. Ерөнхийлөгч Улсын онцгой комиссоос тогтмол мэдээлэл авч байгаагаа хэлээд, авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх, сэргээн босгоход хүч нэмэн ажиллаж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн, алба хаагчид цаашид анхаарах зүйлсийн талаар үүрэг, чиглэл өгөв.

Юуны өмнө хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах, сэтэрсэн даланг сэргээн засварлах, хүчитгэх, гудамж, зам, талбай, орон сууц, барилга, байгууламжид ариутгал, халдваргүйжүүлэлтийг чанарын өндөр түвшинд хийх, цахилгаан станц зэрэг улсын онцгой обьект үер, усны аюулд өртөхөөс сэргийлэх, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн эд хөрөнгийг авран хамгаалах зэрэг чиглэлээр улам эрчимтэй ажиллахыг үүрэг болголоо.

Мөн үерт өртөж орон гэргүй болсон иргэд, ялангуяа өндөр настан, жирэмсэн эх, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг тус тусын шугамаар тухай бүр шуурхай үзүүлж байхыг чиглэл болгов.

Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэдэд бүх сувгаар хүргэж байхыг санууллаа.

 

4,800 гаруй ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

 

2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 08.00 цагийн байдлаар нийслэлийн ХУД, СХД, СБД, БЗД, БГД, ЧД-ийн 18 байршилд Нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 4,800 гаруй  ажилтан, алба хаагч 403 техниктэй үүрэг гүйцэтгэж байна.

Үерийн ус хальсан байршлуудад 80 мянга орчим шуудай, 900 м3 элсийг 300 орчим машин механизмаар хайрга, шороо буулгаж, голын даланг өндөрлөж, хүчитгэжээ.

108 барилга, байгууламжийн зоорийн усыг соруулж байгаа бөгөөд Баянзүрх дүүрэгт ус соруулах шаардлагатай 27 барилга, байгууламж байна.

 

Зарим автозам, гүүрийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хаасан хэвээр байна

 

11 автозам болон зарим хотхон усанд автсан тул байдал тогтворжих хүртэл хугацаанд:

БЗД-ийн 1, 25 дугаар хороо буюу Зам, тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” худалдааны төв хүртэлх Нарны зам,
ХУд-ийн 3 дугаар хороо Механик тээврийн сургуулийн уулзвараас 3 дугаар цахилгаан станц /ТЭЦ-3/-ын уулзвар хүртэлх Үйлдвэрийн гудамж,
Парисын гудамж /S’Outlet/
Алтай хотхон орчим болон урд талын хоёр гүүрийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хаагаад байна.
11 байршилд гудамж, зам, таван 5 нүхэн гарц усанд автсан бөгөөд Нарны замыг Р.Гандийн замтай холбосон түр замыг сэтэлж, гурван байршилд Дунд голын гольдролыг өргөсгөн, урсацыг сайжруулснаар эрсдэл буурчээ.

 

Хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийг сэргээж байна

 

Болзошгүй эрсдэлээс сэргийлж төвийн зургаан дүүргийн 52 мянга гаруй хэрэглэгчийн цахилгааныг түр тасалсан.

Үүнээс СБД-ийн 14, 15, 17, 19 дүгээр хороо-Салхит, Дамбадаржаа, Шаргаморьт, ЧД-ийн 18, 19 дүгээр хороо-Шадивлан, Жигжид, Доод салхит, БЗД-ийн 21, 27 дугаар хороо-Дарь-Эх, Ганц худаг орчмын 32 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан хангамжийг сэргээгээд байна.

Одоогоор 20 орчим мянган хэрэглэгч эрчим хүчгүй байна.

 

100 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ

 

ЧД-ийн 53, СБД-ийн 52 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай айл өрх ЧД-т 90 гаруй, СБД-т 17, СХД-т 20 байна.

Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Туул голын усны түвшний өөрчлөлтийг тогтмол хэмжиж, хянаж байна.

Туул голын усны түвшин нэмэгдсэн учир том оврын 100 автомашинаар элс, хайрга татан, Хан-Хилс, Ривер гарден орчмын газарт 250 урт метр даланг нөхөн сэргээх бэлтгэлээ хангажээ.

Үерийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 2.6 тэрбум төгрөг зарцуулаад байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ муу бэлгэдлийн чанартай Ухнын хүү одон медалийг үнэгүйдүүлж хавтгайруулж төмөр тараахаас өөр юм мэдэхгүй муу лалрын ишиг шүү
2023-07-09
Эрдэнэ:
Зсссссс
2023-07-08
Зочин:
Еөөкөрхүү юм нь одоо л мэдэж сонсож бгаа юмуу хаана унтаж байсан хүүр вэ
2023-07-08
Clara James:
REAL LOVE SPELL CASTER PRIEST WISDOM THAT HELP ME SAVE MY RELATIONSHIP.TEXT OR ADD HIM UP ON WHATSAPP: +2348124644470 My name is CLARA JAMES .I want to give thanks to PRIEST WISDOM for bringing back my ex husband.No one could have ever made me believe that the letter I’m about to write would actually one day be written. I was the world’s biggest skeptic. I never believed in magic spells or anything like this, but I was told by a reliable source (a very close co-worker) that Trust is a very dedicated, gifted, and talented person,It was one of the best things I have ever done. My love life was in shambles; I had been through two divorces and was on the brink of a third. I just couldn't face another divorce, and I wanted to try harder to make our relationship work, but my husband didn’t seem to care. and he broke up with me again . I was confused and did not know what to do again, rather they got in contact with PRIEST WISDOM.He did a love spell that made my husband come back to me. We are now very much happy with ourselves. PRIEST WISDOM makes him realize how much we love and need each other .This man is for REAL and for good . He can also help you to fix your broken relationship. I had my husband back! It was like a miracle! He suddenly wanted to go to marriage counselling, and we’re doing very, very well , in our love life . contact email supernaturalspell0@gmail.com or text or add him up on whatsApp at: +2348124644470 his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-07-07
Za hezee tiim yum baisan yum. neg l hudlaa hariutslagatai dur esgesen novshnuud busdiig shuumjilhees uur yu ch baihgui tenegeed zugeer duugai baij bai
2023-07-07
иргэн:
Ажил удирдаж байгаа нь ч тэр, гүйцэтгэж байгаа нь ч тэр.. мэдэх чадах юм байхгүй, зүгээр л дүр эсгэсэн хүмүүс. Үнэхээр мэргэжлийн хүмүүс дутагдаж байгаа нь харагдаж байна. Хэрэв ажлаа мэддэг мэргэжлийн инженерүүд байдаг бол газар дээр нь зураг төсөв, хэрэгцээ, бүх юмыг нь гялс гаргаад ажил руугаа ханцуй шамлаад орчихсон байгаа. Энэ дарганцарууд камерын өмнө дуудаж үүрэг өгөх биш, төсөв хөрөнгө, хүн хүчээр хангаж өгөөд, шийдвэрээ гаргаад, хяналт тавиад л сууж баймаар юм. ЗГ-ын нөөц санд хэдий хэринй мөнгө бн, гамшгийн үед хичнээн хүнийг хэрхэн дайлчахав, хэн мэргэжлийн удирдлагаар хангаж, хэн ЗБ хийж, яаж ажил зохион байгуулахав гэдэг нөөц төлөвлөгөө ч байхгүй. Сошиалаас санаа аваал ам дагуулаал аргацаах юм.ккк. Уг нь ОБЕГ-ын дарга хадам хүргэн ах нь гээ биз дээ? Мэргэжлийн байгууллагууд нь ажлаа хий л дээ! Бүгд том даргын ам хараастай.. зүгээр л толгой бөнжигнүүлэхээс цаашгүй.ккк
2023-07-07
Za hezee tiim yum baisan yum. neg l hudlaa hariutslagatai dur esgesen novshnuud busdiig shuumjilhees uur yu ch baihgui tenegeed zugeer duugai baij bai