iKON хамтлагийн гишүүн Jay энэ сард цэрэгт татагдахаар болжээ
Солонгосын iKON хамтлагийн гишүүн Jay энэ сарын 20-нд цэргийн алба хаах болсноо мэдэгджээ. Энэ нь Ikon хамтлагаас цэрэгт явах анхны гишүүн болж байна.
Jay фэнүүддээ зориулж захидал бичжээ. Ингэхдээ, “Би та бүхэнд хэлэх ёстой юм шиг санагдсан учраас энэхүү захидлаа бичихээр шийдлээ. Учир нь би долоодугаар сарын 20-ноос цэргийн алба хаахаар боллоо. Үүргээ хичээнгүйлэн гүйцэтгээд та бүхэндээ эргэж ирэх болно гэдгээ амлаж байна. Тиймээс намайг байхгүй үед бие биеэ бодож, хүч чадалтай байж байгаарай. Миний хажууд үргэлж намайг дэмжиж байдагт баярлалаа, хайртай шүү" хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ