Жил бүрийн Үндэсний их баяр наадмаар Төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид цэргийн ёслолын жагсаалыг наадамчин олонд толилуулдаг уламжилтай.
Энэ жилийн тухайд үер усны түвшин гамшгийн зэрэгт хүрсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн шийдвэрээр дөнгөж сая энэхүү ёслолын жагсаалыг цуцаллаа.
Ингэснээр цэргийн ёслолын жагсаалд бэлтгэж байсан 1000 орчим алба хаагч энэ цаг мөчөөс эхлэн үерийн голомтонд үүрэг гүйцэтгэж ард иргэдийг авран хамгаалах, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, газар шорооны болон далангийн ажилд нэмэгдэл хүчээр ажиллах команд өгөгдөж байна.
Уншиж байна |