Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн Сэлбэ, Туул, Дунд голын усны түвшин үерийн хэмжээнд хүрсэн. Гол дагуух зарим хэсэг усанд автаж, Сэлбэ голын далан зарим хэсгээрээ сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автаад байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр газар дээрх нөхцөл байдалтай танилцахдаа "Нөхцөл байдлыг НОК дээр дүгнээд гамшгийн улбар шар түвшинд шилжүүлэх эсэхийг УОК хуралдаж хэлэлцэх нь зүйтэй. Шаардлагатай бол Засгийн газрын хуралдаан зарлан хуралдуулъя" гэсэн.
Тэгвэл УОК 17 цагаас хуралдахаар болсон байна. Энэхүү хуралдаанаар нийслэлд ОНЦ БАЙДАЛ зарлах эсэх асуудлаар шийдвэр гаргах юм.