Н.Мандуул ШӨХТГ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ
2023-07-06

ШӨХТГ-ын дарга Н.Мандуул ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.

 

 

Тэрбээр "Миний бие ажлаа хүлээн авснаас хойших хугацаанд байгууллагын үндсэн чиг үүргийг бүрэн хэмжээнд хангалттай байдлаар хэрэгжүүлэх зорилтыг тавин, холбогдох судалгаа шинжилгээг хийлээ. Үүний үр дүнд тус газар нь Монгол Улсын хэмжээнд шударга өрсөлдөөнийг хангах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг хийх үүрэгтэй ч хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажиллах анхдагч суурь нөхцөл бүрдээгүй байна гэж дүгнэлээ. Байгууллагын бүтцийг шинэчлэх, төсвийн тодотгол хийх, газрын гишүүдийг томилох, ерөнхий байцаагчийн эрх олгох зэрэг хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан боловч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа болно. Иймд миний бие цаашид үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй тул үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үүгээр хүргүүлж байна" хэмээжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
САЙХАН ЗАЛУУ ҮЕ ГАРААД ИРЭЭСЭЙ:
МОНГОЛД ШИНЭ ҮЕИЙН ЖИНХНЭЭСЭЭ БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУ ҮЕ ИНГЭЭД ГАРЧ ИРЭЭД УЛС ОРНЫГ ҮНДСЭЭР НЬ ӨӨРЧЛӨӨСЭЙ... САЙХАН ЗАЛУУС УГ НЬ ЗӨВ БОДОЛТОЙ ЗӨВ ҮЙЛДЭЛ ХИЙЖ Л БАЙНА ДАА. 30 ЖИЛД ИНГЭЖ ЯРЬСАН ДАРГА ДУУЛААГҮЙ Л ЮМ БАЙНА.
2023-07-06
САЙХАН ЗАЛУУ ҮЕ ГАРААД ИРЭЭСЭЙ:
МОНГОЛД ШИНЭ ҮЕИЙН ЖИНХНЭЭСЭЭ БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУ ҮЕ ИНГЭЭД ГАРЧ ИРЭЭД УЛС ОРНЫГ ҮНДСЭЭР НЬ ӨӨРЧЛӨӨСЭЙ... САЙХАН ЗАЛУУС УГ НЬ ЗӨВ БОДОЛТОЙ ЗӨВ ҮЙЛДЭЛ ХИЙЖ Л БАЙНА ДАА. 30 ЖИЛД ИНГЭЖ ЯРЬСАН ДАРГА ДУУЛААГҮЙ Л ЮМ БАЙНА.
2023-07-06
Худалч шулга бацаан:
Хэхэ. Том даргын хүргэн хүү жаалж байх шив дээ. Төрийн албанд очсон бол чадах сэтгэлээр ажилладаг юмаа. Болохгүй бүтэхгүй юм зөндөө бий, болгож бүтээхийн төлөө явдаг юмаа. Бэлэн юман дээр очоод сурчихсан нялх сэнгүм ингэж жаалахгүй ээ. Хөгжлийн банкин дээр утсан хүүхэлдэй хийснийгээ томоор бодоод байх шиг. Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн Баярчимэгтэй нийлж хогийн юм их хийсэн дээ энэ бацаан
2023-07-06