Х.Нямбаатар: УИХ-д 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг танилцуулах шаардлагатай байна
2023-07-06

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. 

 

Өнөөдрийн хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Намрын чуулганаар хэлэлцэх асуудалд нэг асуудал багтсангүй. Ирэх наймдугаар сарын 12-ны өдөр Лондонгийн Арбитр дээр  маргаан хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдана. Цаг хугацааны хувьд нилээн шахуу асуудал. Өнгөрсөн 2021.12.30-нд УИХ-ын 103 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр зургаан үүрэг даалгаврыг Засгийн газар даалгасан. Засгийн газраас даалгасан 6 чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард жил гаруй суусан. Энэ асуудлыг ээлжит бус чуулган зарлаж асуудлыг шийдэх үү? Бид үүнээс өмнө чуулган дээр 103 дугаар тогтоолын хэрэгжилтыг танилцуулах шаардлагатай. УИХ хэрхэн шийдвэр гаргахаас шалтгаалж, Арбитр дэх маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явагдана. Чуулганы төгсгөлд хэлэлцэхээр иргэний нийгмийн байгууллагуудаас хулгайгаар хэлэлцлээ гэх асуудал үүсэж болзошгүй гэдэг үүднээс Ээлжит бусаар энэ асуудлыг хэлэлцэх үү яах уу? Үүнийг УИХ-ын даргаас чиглэл авмаар байна" гэлээ.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар үүнд "Өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд энэ асуудал байхгүй. Ээлжит бус чуулган хуралдах эсэх асуудлыг даргын дэргэдэх зөвлөл шийднэ. 103 дугаар тогтоолын хэрэгжилт  гэх үү? баримт бичиг нь өргөн баригдсан байх хэрэгтэй" гэлээ.

 

Shuud.mn
Сонин хачин
tungee:
aaznii tor nehegch n Bagabanid ter namiig olon jil atgaj huslee heregjuulseen , odoo ch mun heveer bgaa ym gej hajuud n olon jil yvsan etgeed yrij bgaa shuu!
2023-07-07
Авилгалын үндэсийг устгаж байж монгол улс хөгжинө. Ерөнхийлөгч ерөнхий сайд хуралын даргатайгаа нийлээд ч энэ балиар аалзны торноос Монгол улс салахааргүй болжээ
2023-07-07