УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр " Онцгой албан татварын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулсан. Энэ бол товчхоноор хэлэхэд хуурамч шатахууны эсрэг хууль байсан. Үүнийг Үндсэн хуулийн Цэц аж ахуйн үйл ажиллагаанд оролцож, хуулийг хүчингүй болгосон. Үүнээс хуурамч шатахуун үйлдвэрлэх нөхцөл бий боллоо. Өчигдөр Үйлдвэржилтийн байнгын хороон дээр үг хэлэхдээ Чойр, Баян, Рашаант гэх гурван газарт хуурамч шатахууны 85 хувийг хольж байгаа. Үйлдвэр байна уу, зураг аваад өгөөч гэхээр нэг газрын дарга нь "Үйлдвэр байхгүй. Цех байгаа" гэж байна. Цехээр шатахуун үйлдвэрлэх юм бол юугаа хайж Алтанжаргалан дээр 1.6 тэрбум доллараар үйлдвэр бариад байгаа юм бэ? Цехээрээ л хий л дээ.
Үйлдвэрийн зураг аваад ирвэл тэмцлээ зогсооно гэж байгаа. Аж ахуйн асуудлаа шийдсэн Цэцдээ намайг бас өгсөн байна. Гишүүнээс огцруулаад өгөөч гэсэн юм шиг байна лээ. УИХ-ын гишүүн ард нийтийн эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын төлөө зүтгэдэг. Гэтэл Цэц нь хууль бусаар шийдвэр гаргасан.
Би бол зуудаг нохой шиг хүн аль нь дийлэхээ үзнэ ээ" гэлээ.
Уншиж байна |