УИХ-ын гишүүдийн ХОМ
2023-07-06

АТГ-аас хуулийн хугацаанд буюу зургадугаар сарын 30-нд Төрийн өндөр албан тушаалтнуудыг ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ нийтэд ил болголоо. УИХ-ын гишүүдийн ХОМ-ыг хүргэж байна.

 

Жилийн ГУРВАН тэрбумын орлоготой Б.Дэлгэрсайхан гишүүн

 

УИХ-ын гишүүд дотроо хөрөнгө орлогоороо дээгүүрт бичигддэг, хур баячуудын нэг бол Б.Дэлгэрсайхан. Түүний хувьд өнгөрсөн 2022 онд 3 тэрбум 370 сая төгрөгийн орлого олсон байна.

 

Тэднийх 4 тэрбум 832 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууцтай, 850 сая төгрөгийн үнэлгээ бүхий Mercedes Benz G 500, Lexus 570 маркийн хоёр машинтай. Малгүй, газаргүй, үнэт эдлэлгүй гэж ХОМ-тээ мэдүүлжээ. Харин дансандаа 565 сая төгрөгтэй бөгөөд 6 тэрбум 427 сая төгрөгийн зээлттэй хэмээжээ. Монтай Эрдэнэ ХХК-ийг 100 хувь эзэмшдэг.

 

Сангийн сайд Б.Жавхлан жилийн дотор ТЭРБУМААР орон сууц авчээ

 

Өнгөрсөн 2021 онд орон сууцгүй хэмээн ХОМ-тээ мэдүүлж байсан Б.Жавхлан сайд 2022 онд 1 тэрбум 350 сая төгрөгийн үнэлгээ бүхий НЭГ орон сууцтай гэжээ.  194 сая төгрөгийн үнэлгээ бүхий Toyota, LEXUS RX330 маркийн машинтай, 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дансандаа 24 сая төгрөгтэй хэмээн мэдүүлжээ.

Мөн шинээр Дархан мэдээлэл төв гэх компанитай болж, 100 хувь эзэмшиж байгаагаа ХОМ-тээ мэдүүлжээ.

 

Б.Жаргалмаа гишүүний үнэт 235 сая төгрөгөөр үнэлэгддэг

 

 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагийнх өнгөрсөн 2022 онд 50 гаруй сая төгрөгийн орлого олсон байна. Өнгөрсөн жилүүдийн нэг адил нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай хэмээн мэдүүлжээ. Эдгээр нь 272 сая төгрөгийн үнэлгээтэй Мөн 130 сая төгрөгийн үнэлгээ бүхий Land Cruiser 200, 235 сая төгрөгийн үнэт эдлэл, хоёр эзэмших, нэг өмчлөх эрхийн газартай, 362 тоо толгой малтай хэмээн мэдүүлсэн байна.

 

207 сая төгрөгийн авлагатай Б.Жаргалмаа гишүүн Хөрөнгө оруулагч үндэстэн ХК-иас хувь эзэмшиж, ашиг хүртдэг.  

 

УИХ-ын дарга Г.Занданшатарын үл хөдлөх хөрөнгө ТЭРБУМЫН үнэлгээтэй

 

 

УИХ-ын дарга Г.Занданшатарынх өнгөрсөн 2022 онд  326 сая төгрөгийн орлого олсон байна. Тэднийх нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний газартай. Эдгээр үл хөдлөхийн үнэлгээ 1 тэрбум 175 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 80 сая төгрөгийн үнэлгээ бүхий Nissan Murano маркийн нэг машинтай, 130 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй, дансандаа 112 сая төгрөгтэй.

 

УИХ-ын даргын хувьд Монитор консалтинг групп ХХК, Нэгүн кашмер ХХК ХХК, Монголиан Силикон Валлей ХХК-иудаас хувь эзэмшдэг.

 

Ц.Идэрбат гишүүн 20 хурдан удмын адуутай

 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат жилийн 100 гаруй сая төгрөгийн орлоготой, үл хөдлөх хөрөнгө нь 774 сая төгрөгөөр үнэлэгддэг хэмээн мэдүүлжээ.

 

Хэнтий ТВ-ийн 56 хувийг эзэмшдэг, дансандаа 31 сая төгрөгтэй хэмээн мэдүүлжээ. Мөн 20 хурдан удмын адуу, 30 үхэртэй.

 

УИХ-ын дэд дарга Г.Мөнхбаатар 170 сая төгрөгийн үнэтэй машин унадаг

 

 

Бодиткапитал ХХК-ийн эзэмшигч УИХ-ын дэд дарга Г.Мөнхбаатар өнгөрсөн 2022 онд 80 гаруй сая төгрөгийн орлого олжээ. Нэг зуслангийн байшин, нэг орон сууц, нэг баригдаж дуусаагүй байшинтай эдгээр нь 932 сая төгрөгийн үнэлгээтэй байна. 170 сая төгрөгийн үнэлгээ бүхий Mercedes Benz, GLE 400 маркийн машинтай. 200 сая төгрөгийн үнэлгээ бүхий 47 адуутай үүний 12 нь хурдан удмынх гэжээ.

 

150 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэл байгаагаа ХОМ-тээ мэдүүлжээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын гэр бүлийн орлого 1 тэрбум давж, үл хөдлөхийн үнэлгээ 2 тэрбумд хүрчээ

 

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өөрөө 2022 онд 48 сая төгрөгийн орлого олсон бол гэр бүлийн гишүүдийн орлого 1 тэрбум 127 сая төгрөгт хүрчээ. 2021 онд 1 тэрбумын үнэлгээтэй амины орон сууцтай хэмээн мэдүүлж байсан бол 2022 оны шинэчлэгдсэн ХОМ-тээ 2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хэмээн мэдүүлжээ.

 

Мөн 170 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр машинтай. Дансандаа 8 тэрбум 334 сая төгрөгтэй. 2021 онд 2 тэрбумын авлагатай хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд авлагын хэмжээ 2 тэрбумаар өсөж, 4 тэрбум 912 сая төгрөгт хүрсэн байна. Өлзийт Төв ХХК ХХК, М-Си-Эс Монголиа ХХК ХХК, Тандер Болт ХХК-иудаас хувь эзэмшдэг.

Shuud.mn
Сонин хачин
үнэн:
Авилгалын үндэсийг устгаж байж монгол улс хөгжинө. Ерөнхийлөгч ерөнхий сайд хуралын даргатайгаа нийлээд ч энэ балиар аалзны торноос Монгол улс салахааргүй болжээ
2023-07-07
hog:
ЭНД МЭДҮҮЛСЭН мөнгөнүүд бол ихг заримд бол хоолны мөнгө шүү, том компаний хөрөнгүүд хэдэн зуун тэрбум ,их наядын хөрөнгүүд байгаа,,,ах дүү хамаатангууд дээрээ хамаг хөрөнгөө түр шилжүүлсэн байгаа,энд тавигдсан 2,3 тэрбум бол хоол тавагны л үнэ,,
2023-07-06
Жаргалмааг кино урлагийн дээд гээд нэг балгаст сурдаг далчигнаж ангалзсан хүүхэн байхад нь ...явлаа
2023-07-06