УИХ-ын гишүүдийн ХӨРӨНГӨ орлого хэрхэн ӨӨРЧЛӨГДӨВ
2023-07-04

АТГ-аас хуулийн хугацаанд буюу зургадугаар сарын 30-нд Төрийн өндөр албан тушаалтнуудыг ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ нийтэд ил болголоо. УИХ-ын гишүүдийн ХОМ-ыг хүргэж байна.

 

А.Адъяасүрэн 350 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй

 

 

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн 135 төгрөгийн орлоготой. Энэ нь өнгөрсөн 2021 оноос 10 сая төгрөгөөр буурсан дүн юм. Хоёр орон сууц, нэг хашаа байшин, үйлчилгээний зориулалтай нэг барилгатай бөгөөдөр НЭГ тэрбум 542 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Lexus, 570, Land Cruiser 200 маркийн хоёр машинтай эдгээр нь 380 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий өмчлөх эрхтэй хоёр газартай, 323 сая төгрөгийн ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ. 2021 онд дансандаа 411 сая төгрөгтэй хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд 350 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй, дансандаа 972 мянган төгрөгтэй гэжээ. Мөн тэрбээр 730 сая төгрөгийн авлагатай 160 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлсэн байна.

 

Өмнөх жилүүдийн адил ямар нэг компаниас хувь эзэмшдэггүй гэжээ.

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 1.5 тэрбумын орлого олжээ

 

 

Анх гишүүн болохдоо ДӨРВӨН тэрбум төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлж байсан Ш.Адьшаа гишүүн 2021 онд орлогоо огцом бууруулж 344 сая төгрөг гэж мэдүүлсэн. Тэгвэл 2022 онд жилийн 1 тэрбум 519 сая төгрөгийн орлого олсон гэжээ. Мөн гэр бүлийн гишүүдийн жилийн орлого ч өсжээ.

 

Ш.Адьшаа гишүүнийх нэг орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгатай. Энэ нь ДӨРВӨН тэрбумын үнэлгээтэй. Land Cruiser 200, Sonata 7 маркийн хоёр машинтай. Хоёр машин нь 232 сая төгрөгийн үнэлгээтэй байна. 969 сая төгрөгийн үнэлгээ бүхий  хурдан удмын 53 адуутай, 770 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй. 2021 онд дансандаа НЭГ тэрбум 649 сая төгрөгтэй байсан бол 2022 онд дансандаа 20 сая төгрөгтэй бэлэн НЭГ тэрбум 896 сая төгрөгтэй хэмээн мэдүүлжээ.

 

Ти Ти Би Эй ХХК, Империалмаксимус корпорейшн ХХК, Грэйтблюмаунтайнс ХХК, Ачит-эх мед ХХК, Ачит-Арвис ХХК, Хүннү МН ХХК, Мөнгөн-Алмаз ХХК ХХК, НЬЮфеникс интернэшнл ХХК ХХК, Винсолд интернейшнл ХХК-иудаа хувь эзэмшдэг

 

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг МАШИНАА сольжээ

 

 

Н.Алтанхуяг гишүүнийх жилийн 326 сая төгрөгийн орлого олжээ. Нэг оффис, хоёр амины орон сууц, хоёр нийтийн орон сууцтай. Үнэлгээ нь өмнөх жилүүдийн адил 715 сая төгрөг.  Харин өнгөрсөн 2021 онд  55 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан Lexus RX 350 маркийн машинаа 196 сая төгрөг болгон шинэчилжээ.

Мах Экспорт ХХК, Хаан жимс Эс Би Ти ХХК, УВС Байгаль ХХК компаниудаас хувь эзэмшдэг. Дансандаа 10 сая төгрөгтэй, 25 сая төгрөгийн зээлтэй байна.

 

 С.Амарсайхан 10 тэрбумаар үнэлэгдэх орон сууцтай

 

Шадар сайдынх жилийн 154 сая төгрөгийн орлоготой. 10 тэрбумаар үнэлэгдэх ГУРВАН нийтийн орон сууцтай. 107 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus RX 350 маркийн машинтай. Малгүй, газаргүй. 225 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 53 сая төгрөгтэй. ХОЁР тэрбум 999 сая төгрөгийн авлагатай, 54 сая төгрөгийн зээлтэй. Оюуны Ундраа Групп ХХК, "МСГ" ББСБ Бусад, Эво вэлнэс ХХК-иас хувьцаа эзэмшигч.

 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин НЭГ тэрбум төгрөгийн зээлээ төлжээ

 

 

Г.Амартүвшин гишүүнийх жилийн 71 сая төгрөгийн орлоготой. ДОЛООН тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 5 нийтийн  орон сууцтай. 2021 онд 480 сая төгрөгийн машинтай хэмээн мэдүүлж байсан бол 2022 оны ХОМ-тээ машингүй гэжээ. 2020 оноос хойш тоо болон үнэлгээнд огт өөрчлөлт ороогүй 100 ямаатай 12 сая төгрөгийн үнэлгээтэй байна. 480 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дансандаа 36 сая төгрөгтэй, бэлэн 18 сая төгрөгтэй хэмээн мэдүүлжээ. НЭГ тэрбум төгрөгийн зээлээ 2022 онд төлж барагдуулсан байна.

 

Эрксис Монголиа ХХК, Вла Монголиа ХХК, Тэгш булан ХХК, Амар асар ХХК, Уяач апп ХХК, Би Ди Нолар ХХК, Монгол сийлбэр ХХК, Тэгш Тайшир групп ХХК, Вонтайм ХХК-иудаас хувь эзэмшдэг.

 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 7 тэрбумаар үнэлэгдэх хоёр амины орон сууцтай

 

 

Жилийн 111 сая төгрөгийн орлоготой Ц.Анандбазар гишүүний  2022 оны ХОМ 2021 оныхоос өөрчлөгдөөгүй байна.  7 тэрбумаар үнэлэгдэх хоёр амины орон сууцтай,  Mercedes Benz, Микро-автобус ,Toyota, Alphard, Toyota Land Cruiser  200, Lexus 570 маркийн автомашинтай. Эдгээр нь 953 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Яг энэ байдлаар 3 жил дарааллан ХОМ-гээ бөгөлжээ.

НЭГ тэрбум 160 сая төгрөгийн үнэлгээ бүхий 16 хурдан удмын адуу, 304 адуу, 78 үхэр, 718 хоньтой, 211 ямаатай. 600 сая төгрөгийн үнэт эдлэлтэй

Эрдэнэт ОЙЛ ХХК, СодМонгол Газ ХХК, Бэрс-Дизайн ХХК, ШТС ХХК, Сайншанд Рефайнери ХХК, Эс Эм Жи Ойл энд Газ ХХК, ШинэСоёмбо ХХК, Алханатрейд ХХК, МэргэВан ХХК, Сод Монгол групп ХХК ХХК-иудад хувьцаа эзэмшдэг.

 


УИХ-ын гишүүн П.Анужин гишүүний мал өсөж 1 тэрбум 362 сая төгрөгийн үнэлгээтэй болжээ

 

 

УИХ-ын эмэгтэй гишүүд дотроо хамгийн олон малтай гэдгээрээ ялгардаг нэгэн бол УИХ-ын гишүүн П.Анужин. Өнгөрсөн онд П.Анужин гишүүний малын  үнэлгээ 1тэрбум 325 сая төгрөгөөс 1 тэрбум 362 сая төгрөг болон нэмэгдсэн байна. Хурдан удмын адуу хоёроор нэмэгдэж 244, ямаа 50-иар нэмэгдэж 255, хонь 200-аар нэмэгдэж 854 , үхэр 21-ээр нэмэгдэж 142-т хүрсэн байна.

 

Тэрбээр 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий ашиглах эрхтэй нэг газартай 555 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дансандаа 25 сая төгрөгтэй, 191 сая төгрөгийн авлагтай. Нэг эрх, нэг патент эзэмшдэг гэдгээ мэдүүлжээ.

 

Орон гэргүй, өмч хөрөнгөгүй,  4 тэрбумын авлагатай Т.Аубакир гишүүн

 

 

Т.Аубакир гишүүний орлого 47 сая төгрөгөөс 134 болон өсчээ. Түүний хувьд гэргүй, машингүй, газаргүй, малгүй, үнэт эдлэлгүй гэдгээ ХОМ-тээ мэдүүлжээ. Өмнөх жилүүдэд ч бас энэ байдлаар ХОМ-гээ бөгөлж байв. 2022 оны ХОМ-гээ бөглөхдөө дансандаа 380 мянган төгрөгтэй бэлэн 15 сая төгрөгтэй, 4 тэрбум 598 сая төгрөгий авлагатай хэмээн мэдүүлжээ. Түүний хувьд Буянт-Ухаа дахь гаалийн газар байхдаа 170 сая төгрөгийн авлагатай байсан бол гишүүн болоод 4 тэрбум 670 сая төгрөгийн авлагатай болсон тухайгаа мэдүүлсэн байдаг. Эхэнд дурьдсанчлан өөрийн гэсэн эд хөрөнгөгүй,  Эрдэнэс таван толгой ХХК-ний  1072 ширхэг хувьцаанаас өөрөөр компанид хувь эзэмшдэггүй түүний хувьд ямар байдлаар их хэмжээний авлагатай болсон нь анхаарал татаж байна.

 

УИХ-ын гишүүн Х.Баделхан дансандаа 365 сая төгрөгтэй

 

 

Х.Баделхан гишүүнийх жилийн 164 сая төгрөгийн орлоготой. Нэг амины, нэг нийтийн орон сууц, нэг гражтай. Эдгээр 220 сая төгрөгөөр үнэлэгддэг. Toyota Camry маркийн машинтай. Сүүлийн ТАВАН ЖИЛИИЙН ХОМ-Д машины марк үнэ өөрчлөгдөөгүй байна. 2019 оноос хойш 20 сая төгрөгийн үнэлгээ бүхий 2800 гаруй м2 газрыг 3 байршилд эзэмшсээр байна. Дансандаа 365 сая төгрөгтэй, 90 сая төгрөгийн авлагатай. Жол  компанийг 100 хувь эзэмшдэг.

 

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан ӨВ ЗАЛГАМЖИЛЖ орлого нь огцом нэмэгджээ

 

 

2021 онд 169 сая төгрөгийн жилийн орлоготой байсан Э.Бат-Амгалан гишүүний орлого огцом өсөж, 1 тэрбум 453 сая төгрөгт хүрчээ. Нэг орон сууц нэг хашаа байшинтай. Үүний үнэлгээ өөрчлөгдөөгүй өмнөх оныхтэй адил 2 тэрбум 500  сая төгрөгөөр үнэлгээтэй, 226 сая төгрөгийн үнэлгээ бүхий машинтай. Үнэт эдлэл нь 100 сая төгрөгөөр өсөж, 220 сая төгрөгт хүрсэн байна. Дансандаа 362 сая төгрөгтэй, 300 сая төгрөгийн авлагатай. Шинээр ОПТУ гэх компанитай болж, Өв залгамжлагч болсноо мөн мэдүүлжээ.

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хөрөнгө орлогод өөрчлөлт ороогүй байна

 

 

Шүүх цагдаагийн асуудалтай байсан Ё.Баатарбилэг гишүүний ХОМ-т өөрчлөлт ороогүй байна. Түүний хувьд жилийн 141 сая төгрөгийн орлого олсон гэдгээ мэдүүлжээ.

Өмнөх жилүүдэд мэдүүлсэн шиг 455 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван орон сууц, 160 сая төгрөгийн үнэлгээ бүхий Lexus 570, 15 сая төгрөгийн үнэлгээ бүхий 150 хонио ХОМ-тээ мэдүүлсэн байна. Түүний хувьд дансандаа 61 сая төгрөгтэй. Мөн Сэндли ХК-иас хувь эзэмшиж байна.

 

УИХ-ын гишүүн С.Батболдынх жилийн 516 сая төгрөгийн жилийн орлоготой

 

 

Сүүлийн жилүүдэд жилийн орлогоо тогтмол бууралттай ХОМ-ээ мэдүүлж байсан С.Батболд гишүүний жилийн орлого бага хэмжээгээр нэмэгдэж 516 сая төгрөгт хүрчээ.

 

Тэрбээр өнгөрсөн жилүүдийн адил тээврийн хэрэгсэлгүй малгүй гэдгээ мэдүүлжээ. Харин нэг хувийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг дуусаагүй барилгаа 1 тэрбум 668 сая төгрөгөөр үнэлжээ. Өмнөх жилүүдэд ч мөн энэ байдлаар мэдээлж байв. С.Батболд гишүүнд дансандаа 838 сая төгрөгтэй, 616 сая төгрөгийн авлагатай, 133 сая төгрөгийн зээлтэй байна.

 

Түүний хувьд Алтай Холдинг ХХК, Скайтел ХХК-иас хувь эзэмшиж, ашиг хүртдэг.

 

Ж.Батжаргал гишүүний даруухан ХОМ

 

 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргалынх жилийн 91 сая төгрөгийн орлоготой. 110 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, 133 сая төгрөгийн үнэлгээтэй 408 тоо толгой малтай, 10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дансандаа 800 мянган төгрөгтэй. 16 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлсэн байна.

 

УИХ-ын гишүүн Д.Батлут дансандаа 119 сая төгрөгтэй

 

 

Жилийн 85 сая төгрөгийн орлоготой. 180 сая төгрөгийн нэг орон сууц, нэг автомашины зогсоолтой. 20 сая төгрөгийн Toyota Prius маркийн машинтай. 89 сая төгрөгийн үнэлгээ бүхий 330 тоо толгой малтай. Дансандаа 119 сая төгрөгтэй

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн жилийн орлого огцом нэмэгджээ

 

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь 2021 онд жилийн 161 сая төгрөгийн орлоготой байсан бол 2022 онд 698 сая төгрөгт хүрч, огцом нэмэгдсэн байна. Түүний үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ ч мөн нэмэгдсэн байна. Хоёр нийтийн орон сууц, нэг хашаа байшин нэг үйлчилгээний зориулалтай байшин, нэг авто зогсоол, нэг гражаа 2 тэрбум 600 сая төгрөгөөр үнэлсэн байна. Харин Nissan Patrol,  Nissan Murano маркийн хоёр машинаа өнгөрсөн 2021 оноос өөрчлөлгүй 380 сая төгрөгөөр үнэлэн мэдүүлжээ. Тэднийх 85 сая төгрөгийн 85 адуутай, сүүлийн гурван жил тоо болон үнэлгээнд өөрчлөлт ороогүй байна. Дансандаа 140 сая төгрөгтэй Датуком ХХК-иас хувь эзэмшиж ашиг хүртдэг.

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн орлого өсөж, гэр бүлийн гишүүдийнх нь буурчээ

 

 

Б.Баттөмөр гишүүн 2021 онд гэр бүлээрээ 500 гаруй сая төгрөгийн орлого олж байсан бол 2022 онд гарцаараа 508 сая төгрөгийн орлого олж, гэр бүлийн гишүүд ЗУРГААН сая төгрөгийн орлого олжээ. Нэг амины орон сууц, нэг зуслангийн байшинтай. Эдгээр нь 200 сая төгрөгийн үнэлгээтэй. 160 сая төгрөгийн үнэлгээ бүхий Land Cruiser 200 машинтай, эзэмших эрхтэй 4 газартай, дансандаа 33 сая төгрөгтэй хэмээжээ.

 

Тэрбээр Ойн бирж ХХК, Жэй Эм Ойл ХХК, Тэс петролиум ХХК, Сэлэнгэ Петрол ХХК, Жаргалант төв ХК, Монгол Эд Импекс ХК-иудтай холбоо хамааралтай.

 

УИХ-ын гишүүн Э.Батшугарын жилийн орлого 1.8 тэрбум

 

 

Өнгөрсөн 2021 онд жилийн 488 сая төгрөгийн олж байснаа мэдүүлсэн Э.Батшугар гишүүний жилийн орлого 1 тэрбум 851 сая төгрөг болон нэмэгджээ. Гэр бүлийн гишүүдийн орлого нэмэгдээд 2 тэрбум 300 гаруй сая төгрөгийн жилийн орлого олжээ. 583 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай, 216 сая төгрөгийн үнэлгээ бүхий Land Cruiser 200, Yamaha маркийн мотоциклтой, 178 сая төгрөгийн хадгаламжтай, 396 сая төгрөгийн авлагатай, 133 сая төгрөгийн зээлтэй.

Милленниум групп ХХК ХХК, Миллнниум капитал интернейшнл ХХК, Милленниум энтертэйнмент ХХК, Момиэд ХХК, Милленниум финанс ХХК, Содмаргад ХХК, ЗГМС ХХК, Засгийн мэдээ ХХК, ЗМС ХХК, Эс Си Эн Майнинг ХХК, Рескон ХХК, Медиахолдинг ХХК, Ремиф технложис ХХК, Эрчим хүч түгээх сүлжээ ХХК, Монсамил ХХК, Монфарм трейд ХХК, И эл Лимитэд ХХК зэрэг 17 компаниас хувь эзэмшиж, ашиг хүртэж байна.

 

Б.Бат-Эрдэнэ гишүүн 3000 тоо толгой малтай

 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийх жилийн 81 сая төгрөгийн орлоготой. Нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний зориулалттай байрыг 385 сая төгрөгөөр үнэлжээ. Энэ үнэлгээ сүүлийн гурван жил өөрчлөгдөөнгүй байна. 169 сая төгрөгийн үнэлгээтэй Nissan X-Trail, Nissan Juke машинтай, 589 сая төгрөгийн үнэлгээтэй 3000 тоо толгой малтай, 100 сая төгрөгийн үнэлгээтэй үнэт эдлэлтэй, дансандаа 23 сая төгрөгтэй. Авлагагүй, зээлгүй, Атар Чандгана ХХК, Атар Чандгана Сүү ХХК-иудаас хувь эзэмшдэг.

 

Ж.Бат-Эрдэнэ 500 сая төгрөгийн үнэлгээтэй 651 тоо толгой малтай

 

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийх 2022 онд 358 сая төгрөгийн орлого олжээ. Гурван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай, нэг гэр, хоёр граж, нэг гүний худагтай. Үнэлгээ нь 1 тэрбум 186 сая төгрөг. Энэ үнэлгээ сүүлийн 5 жил өөрчлөгдөөгүй. Мөн машин 215 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр машинтай. 500 сая төгрөгийн үнэлгээ бүхий 651 сая тоо толгой малтай, үүний 76 нь хурдан удмын буюу үнэлгээ өндөр адуу байна. 168 сая төгрөгийн үнэлгээ бүхий 6100 м2 нэг өмчлөх, нэг эзэмших эрхтэй газартай, 209 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 53 сая төгрөгтэй хэмээн мэдүүлжээ.

 

 

Дөрвөн тэрбумын үнэлгээтэй амины орон сууцтай Б.Баярсайхан гишүүн

 

 

УИХ-ын гишүүн Б.Баярсайханых жилийн 263 сая төгрөгийн орлоготой. 4 тэрбум 500 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг амины орон сууцтай, 234 сая төгрөгийн үнэлгээ бүхий 2 машин, 92 сая төгрөгийн үнэлгээ бүхий 260 малтай, дансандаа 14 сая төгрөгтэй. Зээлгүй, үнэт эдлэлгүй, 110 сая төгрөгийн авлагтай хэмээн мэдүүлжээ.

 

УИХ-ын гишүүн Б.Бейсены үл хөдлөх 838 сая төгрөгийн үнэлгээтэй

 

 

Жилийн 130 сая төгрөгийн орлоготой. 838 сая төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх буюу нэг амины орон сууц, хоёр нийтийн орон сууц, нэг хашаа байшин, нэг үйлчилгээний газартай, нэг гэр, хоёр гражтай. 230 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр машинтай.

 

Бэйсшипа ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. Мөн нэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

 

Х.Болорчулуун Дорнод гурилаа ХОМ-ээсээ хасжээ

 

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун гишүүн 2022 оны ХОМ-ээсээ Дорнод гурил компаниа хасуулсан байна.

 Түүний хувьд өнгөрсөн онд гэр бүлээрээ 30 гаруй сая төгрөгийн орлого олсон гэжээ. Мөн 240 сая төгрөгийн үнэлгээтэй оффис, хашаа байшин, үйлчилгээний зориулалттай байр зэргээ мэдүүлсэн байна.

 

2018 оноос хойш Х.Болорчулуун машинаа солиогүй бөгөөд 60 сая төгрөгийн үнэлгээтэй Lexus-570 маркийн машинтай. 208 сая төгрөгөөр үнэлэгдэх 260 адуутай. 2011 онд дансандаа 1 тэрбум 330 сая төгрөгтэй хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд дансандаа 768 сая төгрөгтэй хэмээн мэдүүлжээ.

 

Х.Булгантуяа сайд компанийн хувь эзэмшлээ хасуулжээ

 

 

ХНХ-ын сайд Х.Булгантуяа сайд 2022 онд жилийн 120 сая төгрөгөөр гэр бүлээрээ олсон хэмээн мэдүүлсэн байна. Мөн хөрөнгө орлогодоо өмнөх жилүүдийн адил 560 сая төгрөгийн үнэлгээтэй нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, 45 сая төгрөгийн үнэлгээ бүхий BMW-X-3 маркийн машин, 20 сая төгрөгийн үнэлгээтэй газраа мэдүүлжээ.

 

Х.Булгантуяа сайдын хувьд 2022 онд дансандаа 125 сая төгрөгтэй хэмээн мэдүүлж, өөрийн нэр дээр байсан Гарден Артс ХХК-ийн эзэмшлээ хасуулжээ.

 

С.Бямбацогт сайдын гэр бүлийнхний орлого ОГЦОМ өсжээ

 

 

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өөрөө 2022 онд өмнөх жилийн адил 40 гаруй сая төгрөгийн орлого олсноо мэдүүлсэн бол гэр бүлийн гишүүдийн 1 тэрбум 191 сая төгрөгийн орлогын огцом өсөлтөө мэдүүлсэн байна.

Нийтийн ТАВАН орон сууц, нэг үйлчилгээний газар, гурван авто зогсоолтой эдгээр нь 3 тэрбум 871 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Мөн С.Бямбацогт сайд өөрийн нэр дээр байсан 997 хонь, 21 адуугаа 2022 оны ХОМ-ээсээ хасуулжээ. 200 сая төгрөгийн үнэлгээ бүхий дөрвөн байршилд газартай.

249 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 6 тэрбум 421 сая төгрөгийн авлагатай, дансандаа 129 сая төгрөгтэй, Агротехимпекс ХК, Силикат ХК, Зоос Гоёл ХК, Таван Толгой ХК, Эрдэнэс Таван толгой ХК ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Говь ХК, Агротехимпекс ХК, Хар тарвагатай ХК, Ремикон ХК, АПУ ХК-иудаас хувь эзэмшиж, ашиг хүртдэг.

 

Ж.Ганбаатар 11 байршил газар өмчилж, эзэмшиж байна

 

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарынх жилийн 537 сая төгрөгийн орлого олжээ. 1 тэрбум 116 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван орон сууцтай. Мөн тэрбумын үнэлгээ Lexus 570, Mercedes Benz, Land Rover V1 маркийн гурван машинтай 11 байршилд 520 сая төгрөгийн үнэлгээ бүхий газар өмчилж, эзэмшиж байна.

 

Дансандаа 2 тэрбум 240 сая төгрөгтэй, Камдер ХХК, Нордлайн ХХК, Голденсвит ХХК, Моннидер ХХК, Сээкл ХХК-иуд хувь эзэмшиж, ашиг хүртдэг.

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатарынх  ХОЁР орон сууцтай

 

 

2022 оны ХОМ-тээ УИХ-ын гишүүн С.Ганбаатарынх 56 сая төгрөгийн орлого олсон гэж мэдүүлжээ. Мөн 343 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр нийтийн орон сууц, 38 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр Land Cruiser 100 машинтай, дансандаа 12 сая төгрөг, бэлэн 10 сая төгрөгтэй гэсэн байна.

 

Цэцэн буурьхан ХХК, Баршим ХХК-иас хувь эзэмшдэг. 

 

Газаргүй, машингүй, малгүй 2.2 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй УИХ-ын гишүүн Д.Ганбат

 

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат өнгөрсөн 2022 онд жилийн 577 сая төгрөгийн орлого олжээ. Нэг орон сууц, нэг зуслангийн байшин нэг оффистой. Эдгээр нь 2 тэрбум 277 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.

Тэрбээр өнгөрсөн жилүүдийн нэгэн адил малгүй, машингүй, газаргүй, үнэт эдлэлгүй гэдгээ мэдүүлжээ

 

Харин дансандаа 78 сая төгрөгтэй, Техник Импорт ХК, Зоос трейд ХК, Хүнс төв ХК, Капмон ББСБ ХХК, Уран Барилга ХХК, Техник Импорт ХК, Техник Импорт ХК-иудаас хувь эзэмшиж, ашиг хүртэж байгаагаа тайлагнасан байна.

 

99 сая төгрөгийн зээлтэй Г.Ганболд гишүүн

 

 

Г.Ганболд гишүүн гэр бүлээрээ жилийн 90 сая төгрөгийн орлого олжээ. Тэднийх 343  сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай. Corolla runx,  Land Cruiser 200 маркийн хоёр машинтай. Эдгээр нь 212 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.

 

Үнэт эдлэлгүй, малгүй, компанигүй, дансандаа мөнгөгүй хэмээн мэдүүлсэн Г.Ганболд гишүүнийх 99 сая төгрөгийн зээлтэй.

 

Н.Ганибал гишүүнийх жилийн 350 сая төгрөгийн орлого олсон

 

 

УИХ-ын гишүүн Н.Ганибал гишүүнийх жилийн 350 сая төгрөгийн орлого олсон хэмээн мэдүүлжээ. 2021 онд нийтийн 4 орон сууцтай хэмээн мэдүүлж байсан бол 2022 онд хоёр орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр автозогсоолтой гэжээ. Эдгээр нь 527 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.

 

181 сая төгрөгийн үнэлгээ бүхий 120 малтай, дансандаа 27 сая төгрөгтэй Ардчилал таймс сониноос хувь эзэмшдэг гэжээ.

 

Х.Ганхуяг гишүүний үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ  5 тэрбумд хүрчээ

 

 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2022 онд 117 сая, гэр бүлийн гишүүд нь 592 сая төгрөгийн орлого олсон байна. Х.Ганхуяг гишүүнийх хоёр амины орон сууцтай. Өнгөрсөн 2021 онд хоёр орон сууцаа ГУРВАН тэрбумаар үнэлж байсан бол 2022 онд ТАВАН тэрбумаар үнэлсэн байна. 130 сая төгрөгийн үнэлгээ бүхий Range Rover машинтай, гурван байршилд эзэмших эрхтэй газартай, 477 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй гэжээ.

Дотоод дансандаа 28 сая төгрөг, гадаад дансандаа сая төгрөгтэй, 676 сая төгрөгийн авлагтай, 252 сая төгрөгийн зээлтэй Сонголожистик ХХК ХХК, Даунтаун фейшн ХХК, Хера Экуйпмент ХХК, Ремикон ХК, ремикон цемент шохой ХХК, мон аяут ХХК, Женерал индастриал солюшн ХХК ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, АПУ ХК, АПУ ХК, АПУ ХК, АПУ ХК, Лэнд Бонд Транч ХК-иудаас хувь эзэмшдэг.

 

 

Ц.Даваасүрэн сайд ХОЁР машинаа сольжээ

 

 

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнийнх  жилийн 240 сая төгрөгийн орлого олжээ. Сайдын хувьд үл хөдлөх хөрөнгө өмнөх оныхоор буюу нэг амины орон сууц, нэг нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай орон сууцтай хэмээн мэдүүлсэн. Үнэлгээ нь хэвээрээ 371 сая төгрөг.

 

Харин сайд машины сольжээ. Түүний Ford F-150, Renault RXE маркийн хоёр машин 209 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 162 сая төгрөгийн үнэлгээ бүхий 383 тоо толлгой малтай, дансандаа 19 сая төгрөгтэй, Ди Эл Өү /"Ээж мадам" эмэгтэйчүүдийн эмнэлэг/ ХХК, Цолмон хээр дэлгүүр ХХК, Өег Мебель ХХК-иудаас хувь эзэмшиж байна.

 

Г.Дамдинням гишүүний гэр бүлийн гишүүдийн орлого өсөж, НЭГ ТЭРБУМД давжээ

 

 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням гишүүн өнгөрсөн 2022 онд өмнөх 2021 он адил 43 сая төгрөгийн орлого олжээ. Харин гэр бүлийн гишүүдийн нь орлого огцом өсөж, тэрбум давсан байна. Сануулахад тэрбээр гишүүн болохдоо гэр бүлийн гишүүдийн орлого ТЭГ төгрөг хэмээн мэдүүлж байжээ.

Нэг амины орон сууцтай үнэлгээ нь өсөж 920 сая төгрөг, 595 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дотоод дансандаа 327 сая, гадаад дансандаа 95 сая төгрөг, хоёр тэрбум 900 сая төгрөгийн авлагатай Топ майнинг солюшнс ХХК-иас хувь эзэмшдэг.

 

Т.Доржханд гишүүн ТЭРБУМЫН авлагатай

 

 

УИХ-ын гишүүн Т.Доржхандынх жилийн 200 гаруй сая төгрөгийн орлоготой, 1.1 тэрбумын авлагатай гэдгээ ХОМ-тээ мэдүүлсэн байна.Нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай. Үнэлгээ нь НЭГ ТЭРБУМ төгрөг.

 

Стандарт Инвестмэнт ҮЦК ХХК, Айтүүлс ХК, Авто Хаб ХХК, Эрдэнэс ТТ ХК, Эрдэнэс ТТ ХК, Эрдэнэс ТТ ХК, Зээл Эм Эн ХХК, Монреимпекс ХХК, Монре Даатгал ХХК, Эрдэнэс ТТ ХК, Эрдэнэс ТТ ХК, Монре файнаншиал ХХК-иудаа хувьцаа эзэмшиж, хувь хүртдэг.

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Өмхий Монголд хаусанд амьдарч, их мөнгөтэй байж яах юм бэ! Тэгснээс гоё гадаадад түрээсийн орон сууцанд амьдарсан нь хамаагүй дээр юм.
2023-07-24
Dss:
YADUU SDA NAR BNA SHD
2023-07-05