Өнөөдөр Ерөнхийлөгч төрийн өндөр дээд одон медаль гардуулна.
Тухайлбал, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ЦУСНЫ ҮҮДЭЛ ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ БАГИЙН хамт олонд МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СОЁРХОЛ эрхэм хүндэт шагнал хүртээхээр болсон байна.
Тус шагналыг Шинжлэх ухаан танин мэдэхүйн шинэ онцгой туурвил,анхдагч шинэ технологи, оюуны шилдэг гарамгай бүтээлд олгодог. Сүүлийн үед Монголчуудын дунд цусны төрлийн өвчлөл, тэр дундаа хорт хавдар элбэг тохиох болсон. Энэ тохиолдолд гадны улс оронд өндөр өртөгтэй үүдэл эс шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэдэг нэг нь ч олон бий. Тэгвэл манай төв эмнэлэгийн эмч мэргэжилтнүүд өөрсдөө үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлсэн нь маш чухал юм.
Уншиж байна |