УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "МУ-ын хөдөлмөрийн зах зээл унтамхай байдалтай байна. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв буюу ажиллах хүчин бэлтгэх баазыг заавал ЕБС-ийн сургалтын системтэйгээ ижил явуулах шаардлага байна уу? Мэргэжлийн сургалтын боловсрол эзэмшсэн төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлтэй холбож, ажиллах хүчнийг сайжруулах хэрэгтэй" гэсэн асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Ажиллах боловсон хүчин гэдэг хуучинсаг ойлголтоос салмаар байна. Мэргэжлийн боловсрол дээд боловсрол ажиллах боловсон хүчин бэлтгэхгүй. Аль ч улс орон ажиллах боловсон гэж ярихаа больсон. Мэдлэг, ур чадвар, төлөвшил бүхий бүтээлч иргэдийг бэлтгэх л мэргэжлийн боловсролын тогтолцоо байх ёстой. Өнөөдөр альфа үеийн хүүхдүүдийг 12 жилийн хөтөлбөрөөр сургах нь өөрөө тогтолцооны шинж чанартай шинэчлэл. 9 дүгээр анги төгсгөөд хөдөлмөрийн зах зээл рүү нийлүүлэх нь хуучирсан тогтолцоо" гэсэн юм.
Үүний дараа УИХ-ын М.Оюунчимэг "Л.Энх-Амгалан гишүүн та өөрөө хоцрогдсон байна. Боловсон хүчин хүний нөөц, бүтээлч иргэн гэдэг ялгааг бид маш сайн мэднэ. Боловсон хүчин гэдэг үг хэлснээс болж үгэн дээр тоглолт хийгээд байх юм" гэлээ.