УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн талаар Шадар сайд С.Амарсайхан танилцуулав. Хууль санаачлагч дээрх хуулийн төслүүдэд аймгийн баяр наадмын тэгш ойд 256 бөх барилдах, улсын баяр наадамд амжилт гаргасан бөхөд олгох цолыг тодорхой болгох, улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр зохицуулах, аймгийн баяр наадамд үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авах, мөн хариуцлагын механизмыг Улсын баяр наадамтай адилтган авч үзэх, Үндэсний их баяр наадмын тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль хоорондын зөрчлийг арилгах, хуулийг нэг мөр хэрэглэх эрх зүйн орчныг бий болгох зэрэг зохицуулалтуудыг тусгаж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг үндэслэн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан гэлээ.
УИХ-ын гишүүн Ц. Сандаг-Очир: Наадмын өмнө Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм. Өнгөрсөн жил оруулсан нэмэлт өөрлөлтөөр улс, аймгийн баяр наадмыг нэгэн зэрэг тэмдэглэх хууль батлагдсан. П.Сайнзориг дарга аа, энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Өнөөдөр ч гэсэн зарим аймаг сумдын наадам болж байна. Баталсан хуулийг хэрэгжүүлэхгүй бол хууль батлах шаардлага байна уу? Бөхчүүд, уяачдыг наадмуудаар тэнээд, наадам будлиантуулаад байдгийг зогсоох гэж хуульд өөрчлөлт оруулсан.
Аймгийн төрүү бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаар болж байгаа юм. Жил бүр допингийн асуудал гарах юм. Наадмаа ч хийж чадахгүй бөх нь допинг, морь нь сэрвээний урт энэ тэр гээд бөөн хэрүүл л болдог. Үүнийг зохицуулж чадах нь уу
ХЗДХ-ийн дэд сайд Д.Сайнзориг: Хууль өнгөрсөн жил шинэчлэн батлагдсан. Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан баяр наадмуудыг өөр өдрүүдэд зохиож болох бөгөөд улс аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтоохоор хуульчилсан. Энэ хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Шадар сайдын баяр наадмыг нэгэн зэрэг тэмдэглэх чиглэл хүргүүлж байна. Бид хууль хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллана аа.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав: Сүлжээ үүсгээд хориотой эм бэлдмэлээр залуучуудыг хуурч өгөөд байгаа этгээдүүд байгаа. Энэ асуудалтай холбогдуулан ирэх намрааас холбогдох байгууллагуудтай хамтран таслан зогсоох арга хэмжээ авна.
Бид холбогдох дүрэмд заасны дагуу бөхчүүдэд хариуцлага шийтгэл ногдуулж байгаа.
УИХ-ын гишүүн Ц. Сандаг-Очир: Цэнгэлдэхийг нүүлгэх, хүртээмжтэй болгох төлөвлөгөө байна уу?
ХЗДХ-ийн дэд сайд Д.Сайнзориг: Барилга байгууламжтай холбоотой асуудал манай яам хариуцдаггүй учраас бүрэн дүүрэн хариултыг өгч чадахгүй байна. Хоёр байршил цэнгэлдэх хүрээлэнг шинээр барих шийдвэр гарсныг нийслэлээс ХҮЙ ДОЛОО ХУДАГ хавьцаа Монгол наадмын цогцолбор дагуулж барих шийдвэр гарсан гэх мэдээлэл байна.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Допингийн шинжилгээний тоног төхөөрөмжийг аваад монголдоо хийх боломж байна уу? ОУ-ын эрх авах боломж бол байгааг эмч бөх хүний хувьд хэлмээр байна. Э.Оюунболд аваргын эрхийг 8 жилээр хассан нь батлагдсан юмуу? Өвдөг нь өвдсөн эм уудаг юм. Найрлагыг нь тогтоосон юм уу? Б.Бат-Өлзий заан 524 бөх барилдаад төрүүлсэн. Түүнд арслан цол олгох уу?
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав: 2021 онд МҮБХ-оос Хүй долоон хутагт үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулсан. Энэ барилдаанд барилдсан бөхчүүдэд цол олгох асуудлыг хуулийг дагуу эрх бүхий этгээдэд санал хүргүүлж байгаа.
Уншиж байна |