Төрийн худалдан авах ажиллагааны газраас УДЭТ-ын их засварын ажлын 2.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендер зарласан. Тендерт хоёр газар саналаа ирүүлснээс Дархантрейд компани 2.1 тэрбум төгрөгөөр дээрх ажлыг хийхээр шалгарсан байдаг.
Энэхүү тендерийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргийн Соёлын яам хүлээсэн. Тодруулбал, Соёлын яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Энх-Амгалан ажил гүйцэтгэх гэрээг баталсан байгаа юм. Гэрээнд зааснаар гүйцэтгэгч Дархантрейд компанийн хувьд засварын ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 1-нд эхлүүлж, ирэх аравдугаар сарын 28 гэхэд дуусгах үүрэг хүлээжээ. Мэдээж ажил гүйцэтгэлийн явцад хяналт тавих үүрэг Соёлын яамных. Бүр тодруулбал ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Энх-Амгалангийн хариуцах ажил. Гэтэл Ч.Энх-Амгалан дарга тендерт шалгарсан компанийн төлөвлөгөөг хянаагүйгээс өчигдөр УДЭТ-ын урд талыг тохижуулах ажлыг зогсоож, барьж байсан усан оргилуураа нураалаа.
УДЭТ-ын их засварын ажил бол Улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн хөрөнгөөр хийгдэж буй. Иймээс иргэд хяналт тавих үүргээ гүйцэтгэв. Харин энэхүү ажлыг хянах үүргээ хүлээсэн Соёлын яам таг чиг. Одоогоор уг ажил хэрхэн үргэлжилж, тохижилтыг хэрхэн хийх талаар мэдээлэл гараагүй байна.
Уншиж байна |