Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Румынд парламентын гишүүдийн сэтгэцийг шалгадаг болно
2023-06-28
Румыний сенатч Диана Шошоаэкэ

Румыний депутатуудын танхимын гишүүн Андре Лупу парламентад нэр дэвшиж буй хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийг албан журмаар шалгадаг болох хуулийн төсөл санаачилжээ. Ийм хуулийн төсөл санаачлах болсон нь тус улсын сенатч Диана Шошоакэгийн тарьсан дуулиантай холбоотой гэж Digi24 мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, зургадугаар сарын 26-ны даваа гарагт, Румыний парламентын хоёр танхим хамтарсан хуралдаан хийх үеэр сенатч Шошоакэ индэр дээр гарч ирэн, хүмүүсийн яриаг шүгэлдэж тасалдуулаад, хурал даргалагчийн микрофоныг унтраагаад, даргалагч Альфер Симонисыг "цирк рүү яв" хэмээн хэлсэн аж.

 

Үүгээр түүний адал явдал дууссангүй. Шошоакэ Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотай ярьж, Вагнерын цэргийн бослогын дараа Орост хурцадмал байдлыг намжаах талаар тохиролцсон, ингэснээрээ "АНУ-ыг аварсан" хэмээн мэдэгдсэн байна. Дараа нь Румыний Ерөнхий сайд Марчел Чолакутай маргалдаж, улс орноо "Америкт зарсан" хэмээн буруутгасан бол Ерөнхий сайд хариуд нь түүнийг "Оросын элчин сайдын яам руу яв" хэмээжээ. 

 

Түүний энэ үйлдэл ихээхэн шуугиан тарьж, олон нийтийн сүлжээний хэрэглэгчид сенатчийн сэтгэцийн эрүүл мэнд хэвийн эсэхэд эргэлзсэн байна.

 

"Тиймээс л бид сэтгэцийн эрүүл мэндийн талаар эмнэлгийн магадлагаа авсан хүмүүс л парламентад сонгогдох эрхтэй болох хуулийг санаачилсан юм" гэж  парламентад нэр дэвшиж буй хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийг албан журмаар шалгадаг болох хуулийн төсөл санаачилсан Андре Лупу мэдэгдсэн байна.

 

"Сэтгэцийн ноцтой хямрал нь эргэцүүлэн бодох, үндэслэлтэй шийдвэр гаргах чадварт нөлөөлж болзошгүй байдаг, харин нэр дэвшигчдийн сэтгэцийн эрүүл мэндэд дүн шинжилгээ хийснээр парламентын албан тушаалд очсоныхоо дараа зохисгүй, буруу шийдвэр гаргаж болзошгүй хүмүүсээс зайлсхийх боломжтой болно" гэж хуулийн төслийн тайлбарт бичсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Манайд бас давхар iq шалгаасай
2023-06-28
Батаа:
Энийг манайд хэрэгжүүлмээр бна. Тал нь ямар ч байсан унана да.
2023-06-28
Манай 76-г шалгуулах юмсан
2023-06-28