Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанаас энэ сард цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцас, ялгах тэмдэг, материал худалдан авахаар 7.3 тэрбумын тендер зарласан.
Тэгвэл энэ сарын 26-нд Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанаас хоёр тендер зарласан байна. Тодруулбал, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үед алба хаагчдыг тухтай орчин нөхцөлд ажиллах, эргүүл хамгаалалтын үүрэг гүйцэтгэх үед түр амрах, хамгаалалт зохицуулалтын үүрэг гүйцэтгэхэд зориулан зөөврийн 40 тоннын контейнер худалдан авахаар төлөвлөжээ. Өвлийн улиралд хүйтнээс хамгаалсан, зуны улиралд халалтаас хамгаалсан эрдэс чулуун хөвөн дулаалга бүхий энэхүү контейнерыг ирэх сарын 7 гэхэд Хүй долоон худагт байршуулсан байх аж.
Мөн зуух тавьж гал түлэхэд зориулсан галд тэсвэртэй, яндангийн гаргалгаатай, зөөж тээвэрлэхэд авсаархан, тус бүртээ ууттай 5 ширхэг майхныг 60 сая төгрөгөөр худалдан авах юм.
Уншиж байна |