Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Австрали Украинд 73,5 сая долларын цэргийн тусламж үзүүлнэ
2023-06-26

Австралийн Засгийн газар Украинд ээлжит тусламжийнхаа хүрээнд 110 сая австрали доллар буюу 73,5 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээр болжээ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Энтони Альбанезе мэдэгдсэнийг Ройтерс дамжууллаа.

 

Австралийн ээлжит тусламжийн мөнгийг зэр зэвсэг, цэргийн тээврийн хэрэгсэл худалдан авахад зарцуулах аж. Тэр дундаа, М113 хуягт машин 28 нэгж, тусгай зориулалтын 14 машин, MAN 40M дунд оврын ачааны тэрэг 28, 105 мм артиллерийн сум худалдан авахад энэ мөнгийг зарцуулах бол дахин 10 сая ам.долларыг Украины иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор НҮБ-д шилжүүлэх юм байна. 

 

Австрали улс 2022 оны гуравдугаар сараас эхлэн Украин руу Bushmaster машин 90, M777 гаубиц зургааг, М113 хуягт машин 28-ыг илгээсэн юм. Мөн өнгөрсөн оны долдугаар сард 74 сая ам.долларын тусламж үзүүлж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ардчилсан, дэвшилт, хүн очиж амьдрахад таатай, э/з хөгжилтэй улсууд Оросын эсрэг байна. Хамгийн том газар нутагтай, олон үндэстэн ястан эзлэн түрэмгийлсэн сүүлчийн колонийн гүрэнд улс болгон дургүй байна.Бүх үндэстэн, ястнууд нь эрх чөлөөтөй тэгш ардчилалтай бол бас яая гэхэв, ядаж байхад бүх хөршүүдээ дарамталдаг, ийм л том мангас тул ардчилсан улсууд энэ дайнд Украиныг дэмжиж байна
2023-06-26