Der Spiegel: Вагнерчууд хангалттай дэмжлэг авч чадаагүй тул бослогоо зогсоосон

Der Spiegel: Вагнерчууд хангалттай дэмжлэг авч чадаагүй тул бослогоо зогсоосон

Өнгөрсөн баасан, бямба гарагуудад Орост болсон үйл явдал олон улсын анхааралд өртсөн хэвээр байна. Оросын хувийн цэргийн компани "Вагнер"-ын эзэн Евгений Пригожины өдүүлсэн бослого тэр дороо намжсан нь хангалттай дэмжлэг авч чадаагүйтэй холбоотой гэж Германы Der Spiegel сонин мэдээлжээ.

 

Тодруулбал, Евгений Пригожин анх төсөөлж байсан шиг хангалттай хэмжээний дэмжлэгийг улс дотроосоо авч чадаагүй тул Москваг чиглэсэн хөлсний цэргүүдийн цуваагаа зогсоосон гэж Der Spiegel сонины нийтлэлд онцолжээ.

 

Эргэн сануулахад, зургадугаар сарын 23-ны үдэш "Вагнер" компанийн тэргүүн Евгений Пригожин мэдэгдэл хийж, вагнерчуудын ар талын хуаранд ОХУ-ын Батлан хамгаалах яам пуужингийн цохилт өгсөн хэмээн буруутган, улмаар "шударга ёсны марш" эхлүүлж байгаагаа зарласан юм. Пуужингаар вагнерчуудын байршилд цохилт өгсөн гэх энэ мэдээллийг Оросын БХЯ няцааж, харин Ерөнхий прокурорын газар Пригожинийг зэвсэгт бослого зохион байгуулсан гэж буруутган, хэрэг үүсгэж байв.

 

Улмаар зургадугаар сарын 24-ний өглөө вагнерчууд Донын Ростов хот дахь төрийн байгууллагуудын байрыг бүслэж, Москва руу хөдөлсөн юм. Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийн, Пригожиний үйлдлийг "ар нуруунаас хутгалсан хэрэг" хэмээн нэрлээд Пригожин болон түүний удирлага дор байх бүх хүнийг хатуу шийтгэнэ хэмээн анхааруулж байв.

 

Гэтэл нэг их удалгүй Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Пригожинтой хэлэлцээ хийсэн гэх мэдээлэл гарсан бөгөөд энэ хэлэлцээрийн дүнд Пригожин цэргийн цуваагаа эргүүлэн татсан юм.

NDR: Пригожинтой хэлэлцээ хийсэн нь Путиний хувьд том ялагдал

Пригожин бослогод уриалж, Москвад танкууд орж ирэв

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АНУ гаас нэлээд юм салгаад мурисан нь үнэн байхоо. Тэрнээс биш ямарч саадгүй цэргийн цуваа явна гэж байх уу. Нисэх хүчин, пуужин зүгээр л ниргээд хаячихна биздээ. Үнэн блаа гээд Пригожин төрийн толгойд гарлаа гэхэд энэ нөхөр Европод шууд цөмийн цохилт шууд өгнө. Өөрөө ч тэгж ярьдаг дух шүү дээ.
2023-06-27
За яахуудээ, угаасаа дээрэмчин маягын хүн тул дарамталж байгаад хэдэн рубль Путлерээс салгаад далд орох шиг боллоо. Гэхдээ бөөн асуудал үлдээлээ. Орос агуу гүрэн мөн үү гэдэгт өөрсдөө ч тэр, дэлхий даяараа эргэлчихлээ.
2023-06-26