Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Япон ОХУ-д эсэргүүцэл илэрхийлэв
2023-06-26

ОХУ есдүгээр сарын гуравны өдрийг "милитарист Японыг ялсан өдөр" хэмээн нэрлэн тэмдэглэх болсонтой холбоотойгоор Япон улс ОХУ-д эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ нь ОХУ-д Японы эсрэг, Японд Оросын эсрэг хандлагыг нэмэгдүүлнэ гэж Японы тал үзэж байгаа хэмээн Ройтерс мэдээлсэн байна. 

 

"Энэхүү хуулийг батласнаар Оросын ард түмнхий дунд Японы эсрэг хандлагыг нэмэгдүүлээд зогсохгүй япончуудын дунд ч Оросын эсрэг хандлагыг дэвэргэнэ" хэмээн Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга  Хироказу Мацуно мэдэгдээд Оросын энэ үйлдэл нь "нэн эмгэнэлтэй" хэмээн онцолсон байна.

 

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "Милитарист Японыг ялсан баярын өдрийг тэмдэглэх тухай хууль"-д зургадугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зуржээ.

 

Өмнө нь Орост есдүгээр сарын гуравны өдрийг "Дэлхийн II дайн дууссан өдөр" хэмээн тэмдэглэдэг байсан бол шинэ хууль хүчин төгөлдөр болсноор "Милитарист Японыг ялсан, Дэлхийн II дайн дууссан өдөр" болгон тэмдэглэхээр болсон байна.

 

Энд дуулгахад, ОХУ  өнгөрсөн онд Украинд дайн өдүүлсний дараа Японы эрх баригчид Оросын эсрэг хоригт нэгдсэн юм. Үүний дараа, 2022 оны гуравдугаар сард ОХУ Курилийн арлуудын статус, энхийн гэрээ байгуулах хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэхээс татгалзсан. Түүнчлэн Курилийн арлууд дээр япончуудыг визгүй нэвтрүүлэх журмыг цуцалж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Орос манай нутгийг бөмбөгдөж дайн өдөөсөн. Япон бидэнд тусалсан.
2023-06-26
Эх оронч:
Орос нь Японыг ялсан түүх байхгүй. 1939 онд Халхын гол огт ялаагүй. Манай нутгийг японд өгч байж "Эвлэрэлийн гэрээ" байгуулчихаад орос японыг ялсан гэж хашгирсан. 1941 он японыг хуурч бие бие рүүгээ халдахгүй гэж гэрээ байгуулчихаад 1945 онд Атомын бөмбөгөнд сүйрэх дөхчихөөд байхад нь гэрээгээ зөрчин оросууд дайрсан. 1904 оны Лядны хойгт орос нь сүг болтолоо ялагдсан. Одоо японтой тулбал орос энэ дэохийн хөрснөөс арчигдана. Япон бидэнд тусалсан болохоос орос биднийг дандаа монжиж байсан.
2023-06-26
Эх оронч:
Оросууд манай нутгийг дайны талбар болгон ашигласан юм. Япон бол манайх руу халдаагүй. Энэ бол оросын коммунист худал жүжигийн нэг хэсэг байсан шүү дээ. Одоо энэ худал түүхээсээ салах хэрэгтэй.
2023-06-26
Зөв:
Зөв ... Муусайн Самурай нар Манай нутагруу бас Өнгөлзсөн улаата
2023-06-26
Эх оронч:
Оросууд манай нутгийг дайны талбар болгон ашигласан юм. Япон бол манайх руу халдаагүй. Энэ бол оросын коммунист худал жүжигийн нэг хэсэг байсан шүү дээ. Одоо энэ худал түүхээсээ салах хэрэгтэй.
Зочин:
Япон 1905-1945 онуудад 2 удаа манжуурт халдаж дайн өдөөж монголын хилрүү цөмөрч Баянтүмэнг бөмбөгдөж байсан нь үнэн түүх юм даа.
2023-06-26
Зочин:
Орос манай нутгийг бөмбөгдөж дайн өдөөсөн. Япон бидэнд тусалсан.
укроп:
Зөв түүх түүхээрээ байг. Үнэн юм чинь
2023-06-26