Титан шумбагч аппарат сүйрч, таван хүн амиа алдсан хэргийг мөрдөн шалгах ажлыг АНУ-ын Эргийн хамгаалалтын алба эхлүүлсэн, эхний ээлжинд баримт материалууд цуглуулж байгаа гэж ерөнхий мөрдөн байцаагч, ахмад Жейсон Нойбауэр мэдэгдсэнийг Фокс Ньюс дамжуулжээ.
"Тэнгисийн мөрдөн шалгах комисс одоо хэрэг болсон газраас хэлтэрхийнүүд, Канадын эрх баригчдын хамтаар нотолгоо цуглуулах зэргээр нотлох баримт цуглуулах ажлыг эхлүүллээ " хэмээн Нойбауэр мэдэгдсэн байна. Мөрдөн шалгалтын гол зорилго нь цаашид ийм хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, тэнгисийн аюулгүй байдлыг дээшлүүлэх зохих зөвлөмж гаргах явдал гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.
Эргэн сануулахад, Атлантын тэнгисийн ёроол дахь Титаник хөлөг онгоцыг үзэхээр Титан шумбагч аппарат зургадугаар сарын 18-ны өдөр шумбасныхаа дараа 1,5 цагийн дараа радараас алга болсон. Энэ аппаратад таван хүн байсан, аппаратыг эзэмшигч OceanGate компанийн захирал 61 настай Стоктон Раш, 58 настай Британийн тэрбумтан Хэмиш Хардинг, Пакистаны бизнесмен 48 настай Шахзада Давуд болон түүний 19 настай хүү Сулейман, түүнчлэн аппаратыг жолоодож явсан 77 настай судлаач Поль-Анри Наржоле нар бүгд амиа алдсан юм.
Титаникийг зорьсон Титан шумбагч сүйрчээ
Г.Бямбасүрэн
Уншиж байна |