Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
БНАСАУ: АНУ-ын түрэмгийн үйлдэл цөмийн дайнд түлхэж байна
2023-06-26

Өмнөд Солонгостой хамтарсан сургуулилалт хийх зэргээр АНУ түрэмгий үйлдэл гаргаж байгаа нь Солонгосын хойгийг цөмийн сөргөлдөөнд түлхэж байна гэж Хойд Солонгос үзэж байгаа аж. Энэ талаар БНАСАУ-ын Гадаад харилцааны яамны дэргэдэх Америк судлалын хүрээлэнгийн илтгэлд тусгасныг Солонгосын цахим мэдээллийг агентлаг дамжуулжээ. 

 

"АНУ-ын түрэмгий үйлдлээс болж Солонгосын хойг болон Зүүн Хойд Азид цэргийн хурцадмал байдлын түвшин нэмэгдэж, цөмийн дайны ирмэг рүү ойртож байна" хэмээн судалгаанд өгүүлсэн байна.

 

Судлаачдын үзэж байгаагаар, Солонгосын хойг дээр "томоохон гүрнүүдийн ашиг сонирхол огтлолцож" байдаг тул энд гарсан зэвсэгт сөргөлдөөн маш хурдан "дэлхийн цөмийн дайн" болон хувирч, дэлхий даяар аюул занал учруулах эрсдэлтэй гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин