Туркийн Стамбул хотод ЛГБТ хөдөлгөөний төлөөлөгчдийн эрх, эрх чөлөөг дэмжсэн арга хэмжээ зургадугаар сарын 25-ны өдөр болжээ. Энэ арга хэмжээг эрх баригчид зөвшөөрөөгүй ч хотын төв хэсэгт болж, олон зуун хүн оролцсон талаар DW мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Стамбулын төв талбай руу тэднийг оруулахгүйн тулд цагдаагийнхан бүсэлжээ. Улмаар энэ арга хэмжээний үеэр 150 гаруй хүнийг баривчлан саатуулсан байна.
Стамбулын эрх баригчид 2014 онд 100 гаруй мянган хүнийг цуглуулсан ЛГБТ жагсаалаас хойш ЛГБТ хөдөлгөөнийг дэмжих аливаа арга хэмжээг хориглосон юм. 2022 онд гэхэд л энэ хотод ЛГБТ хөдөлгөөнийнхөн зохион байгуулсан арга хэмжээний үеэр 200 гаруй хүнийг баривчилж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |