Өнгөрсөн долоо хоногт Орост болсон үйл явдалтай холбоотойгоор дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд байр сууриа илэрхийлсэн байна. АНУ Пригожиний төлөвлөгөөг эртнээс мэдэж байсан хэмээсэн бол Францын Ерөнхийлөгч энэ үйл явдал "Оросын арми хүч доройг харууллаа" хэмээн мэдэгджээ.
France Press агентлагийн мэдээлснээр, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдэл хийхдээ "үйл явдлыг анхааралтай ажиглаж, Францын гол түншүүдтэйгээ холбоотой байсан" хэмээн онцолсон байна. Мөн Орост болсон энэ үйл явдал нь "Оросын арми болоод түүний туслах хүчин сул дорой байгаа", "Орост хагарал явагдаж байгаа"-г харуулсан хэрэг хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
Харин Латвийн Ерөнхийлөгч Гитанас Науседагийн үзэж байгаагаар Пригожин бослогоо зогсоож Беларусь руу явсан нь Европын орнууд зүүн жигүүрийнхээ хамгаалалтыг бэхжүүлэх нэг шалтгаан гэнэ.
"Пригожин эсвэл Вагнер бүлгийн нэг хэсэг ойлгомжгүй төлөвлөгөөтэйгээ Беларусьт очсон бол энэ нь бид зүүн хилийн аюулгүй байдлыг улам чангатгах ёстойг харуулж байна" хэмээн Латвийн Ерөнхийлөгч мэдэгджээ.
Харин АНУ-ын эрх баригчид Пригожиний төлөвлөгөөг урьдаас мэдэж байсан, гэхдээ илүү ширүүн, цус асгаруулсан үйл явдал болох байх гэж таамаглаж байсан гэж нэрээ нууцалсан албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |