Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Пригожиний бослого бүтэлгүйтсний дараа Путиний онгоц Москва руу буцжээ
2023-06-26

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ашигладаг, "Россия" тусгай нислэгийн отрядын нисэхийн паркийн хоёр онгоц зургадугаар сарын 25-нд шилжих шөнө Москва хот руу буцжээ. Энэ талаар FlightRadar сайтын мэдээллээс харж болохоор байна гэж "Агентство" мэдээлсэн байна. Пригожин бослого гаргадаг өдөр Путин онгоц хөлөглөн зугтсан гэх мэдээлэл гарч, харин Оросын эрх баригчид үүнийг үгүйсгэж байлаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зургадугаар сарын 24-ний 14:16 цагт Внуково нисэх буудлаас Санкт-Петербург чиглэн Путинийн Ил-96-300ПУ онгоц хөөрчээ. Энэ онгоц Тверь орчимд радараас алга болсон бөгөөд энд Путиний нэг ордон байдаг аж. Үүнээс хагас цагийн дараа, Ерөнхийлөгчийн өөр нэг онгоц болох Ту-214ПУ Москвагаас мөн л Петербург чиглэн хөөрч, Гатчина орчмоос радараас алга болсон байна.

 

Flightradar24 сайт дээрх мэдээллээс харахад, эхний онгоц болох Ил-96-300 ПУ зургадугаар сарын 25-нд шилжих шөнө Тверь муж дээгүүр нисэх үедээ илрүүлгийн системээ асаажээ. Ингээд Москва хүртэл нисээд, Москвагийн дагуу хот болох Чехов дээгүүр 15 минут орчим эргэлдэн нисэж байгаад 03:43 цагт газардсан аж. Харин хоёр дахь онгоц Тверь мужийн бүсэд 01:13 цагт радарт бүртгэгдсэн бөгөөд 01:50 цагт Москвад газардсан байна. Энэ хоёр онгоц хаанаас нисэж ирсэн нь тодорхойгүй байгаа гэнэ. 

 

Энд дуулгахад, тусгай нислэгийн отряд "Россия"-ийн нисэх парк нь Ерөнхийлөгч болон бусад өндөр албан тушаалтнуудыг тээвэрлэх онагоцуудыг хариуцдаг аж. Владимир Путин RA-96022 дугаартай онгоцыг ашигладаг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гуцна биз:
Яагаад 2 онгоц гэж үү, Яаадын орлон тоглогч нь бас нисэж дайсныг төөрөгдүүлээ л биз
2023-06-26