Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ
Оросын төмөр замчныг Украины цэргүүдийг санхүүжүүлж байсан хэрэгт буруутган баривчилжээ
2023-06-26

Оросын төмөр замд ажилладаг нэгэн эрийг Украины зэвсэгт хүчнийг санхүүжүүлсэн хэрэгт сэжиглэн баривчилжээ. Энэ талаар BAZA мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ-ын Амур мужид төрөөс урвасан хэрэгт сэжиглэгдэн Оросын төмөр замын машинч Остап Демчук баривчлагджээ. Түүнийг 2022 оны есдүгээр сараас 2023 оны нэгдүгээр сарын хооронд Украины Зэвсэгт хүчний хэрэгцээнд зориулан мөнгө шилжүүлж байсан хэмээн буруутгаж байгаа аж. Оросын Төмөр замын Амур ын салбарт ажилладаг Демчукийг зургадугаар сарын 14-ний өдөр баривчилжээ. Түүний гэм буруутай нь батлагдвал бүх насаар нь шийтгэх хүртэл ял оноох гэнэ.

 

Энд дуулгахад, хүний эрхийг хамгаалагчдын онцолж байгаагаар, төрөөс урвасан гэх заалтаар үүсгэсэн эрүүгийн хэргийн тоо Орост сүүлийн үед эрс өссөн байна. 2022 онд энэ төрлийн 22 хэрэг нээсэн нь шинэ үеийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт болсон бол энэ онд ердөө эхний зургаан сарын байдлаар 20 гаруй хэрэг нээжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Энгийн иргэддээ эр бяр л юм даа. Бослого гаргасан урвагчдаа харин хонь хурга цаашаа хэхэ. Яагаад ч юм манай цагдаа нар яг адилхан санагдаад байдаг боллоо шүү
2023-06-26
Монголчууд оросын уран гулгагчдыг урьж авчран тоглолтыг нь санхүүжүүлсэн. Дам утгаараа дайныг санхүүжүүлсэнтэй утга нэг
2023-06-26