Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Уайт арал дээр аяллын үеэр бороо орвол жуулчдад мөнгийг нь буцаан олгоно
2023-06-23

Британийн эртний амралтын газруудын нэг болох Уайт арал жуулчдыг татахын тулд сонирхолтой аян зарлажээ. Энэ талаар The Mirror мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, жуулчдыг арал руу хүргэдэг, усан онгоцны аялал зохион байгуулдаг  Red Funnel компани ийм санал тавьжээ.

 

Жуулчид нарлаг өдрөөр аялна гэсэн баталгааг компаниас авах бөгөөд аяллын үеэр бороо орж, аялал тасалдвал мөнгөө буцааж авах боломжтой гэнэ. Гэхдээ ийнхүү мөнгөө буцаахын тулд хэд хэдэн нөхцөлийг биелүүлсэн байх шаардлагатай. Жуулчид Уайт арал дээр зургаа, долоо эсвэл наймдугаар саруудад доод тал нь тав хонох ёстой бөгөөд тэднийг ийнхүү аялах үеэр наймаас дээш цаг бороо орж, аялал тасалдсан нөхцөлд мөнгийг эргүүлэн олгох аж.

 

Уайт арал нь Их Британийн түүхэн амралтын газруудын нэг юм. Хатан хаан Викториягийн үеэс л энэ арал руу жуулчдыг татах ажил эхэлсэн бөгөөд энд Британийн эртний цэнгэлдэх хүрээлэн, уурын зүтгүүртэй төмөр зам байдаг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин