Японы Боловсролын яам ChatGPT болон бусад төрлийн хиймэл оюун ухаантай холбоотой зөвлөмждөө гэрийн даалгаврыг хиймэл оюун ухаан ашиглан хийвэл хуулсанд тооцох заалт оруулахаар зэхэж байгаа гэнэ.
Nippon.com сайтын мэдээлснээр, бага, дунд, ахлах ангийн сурагчдын зуны амралтын даалгаврыг өгөхөөс өмнө сурагчид хиймэл оюун ухаан ашиглах зөвлөмжийг гаргахаар Японы Боловсролын яам ажиллаж байгаа гэнэ. Ингэснээр орчин үеийн технологи ашиглан даалгавраа хийсэн бол хуулсанд тооцох аж.
Шинэ зөвлөмжид, хэлэлцүүлгийн үеэр шинэ өнцөг гаргаж ирэн асуудлыг хэлэлцэхийн тулд хиймэл оюун ухаан ашиглахыг зөвшөөрөхөөр төсөлд тусгахаар төлөвлөж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |