Туркийн Baykar компани 2025 оноос Украинд Bayraktar TB2 болон Bayraktar Akinci гэсэн байлдааны дронуудаа үйлдвэрлэж эхлэхээр төлөвөлж байгаа гэнэ. Энэ талаар тус компанийн Ерөнхий захирал Халук Байрактар мэдэгджээ.
"Baykar-ийн Украин дахь охин компани болох "Авиа венчурс" үйлвэр дээр барилгын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна, 2025 онд нээлтээ хийхээр төлөвлөсөн" хэмээн тэрбээр мэдэгдсэнийг Yeni Akit сонин дамжуулжээ.
Байрактар дроны үйлдвэрийг Украинд барьж эхэлсэн талаарх мэдээлэл 2022 оны наймдугаар сард гарч байлаа. Энэ барилгын ажил хэдэн сар үргэлжилж, 2023 онд багтан дуусах байх гэж Турк дахь Украины Элчин сайд Василий Боднар мэдэгдэж байв. Гэвч тус улсад болж буй байлдааны улмаас үйлдвэрийг ашиглалтад оруулах хугацаа хойшилсон гэж тэрбээр энэ оны нэгдүгээр сард мэдэгдсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |