УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Энэ хуулийг ахмадууд нилээн хүлээсэн. Тэтгэврийн зөрүүтэй холбоотой 40 жил багшаар ажиллаад 20 жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүн яг адилхан хугацаанд багш хийгээд саяхан тэтгэвэрт гарсан хоёр хүний тэтгэврийн зөрүү өндөр байна. Мөн огт ажил хийхгүй НДШ өндрөөр тооцуулж төлсөн хүн насаараа нийгмийн даатгал төлсөн хүнээс өндөр тэтгэвэр авдаг. Иймээс энэ зөрүүг арилгаж өгөөч гэсэн хүсэлтийг иргэд өгдөг. НДШ-ийн дата мэдээллийг цахимжуулах ажлыг хийгдэх үү? Тусгай сангийн менежментийг хариуцах хүнийг яаж сонгон шалгаруулах вэ? Суурь тэтгэврийг төсвөөс болон уул уурхайн баялгаас санхүүжүүлнэ гэсэн байна. Дандаа төсвөөс санхүүжилт авахаар утгаа алдах биш үү?
УИХ-ын гишүүн П.Анужин: Тэтгэврийн тусгай зохицуулалтаар нас барсан хүний тэтгэврийн 20 хувийг ар гэрт нь олгох гэж асуудал оруулж ирсэн. Энэ өвлөгдөх асуудлаас тусдаа. Өвдлөгдөх асуудлын хувьд хууль хэрэгжиж эхэлснээс эхлэн төлж байгаа татварын 2 хувийг нэрийн дансанд мөнгөжүүлж эхэлнэ.
Уншиж байна |