Украинд энх тайван тогтоож, байлдааны ажиллагааг зогсоохын тулд дэлхий бүх улс орон боломжтой бүхнийг хийх ёстой гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгджээ. Тэрбээр энэ өдрүүдэд АНУ-д айлчилж байгаа бөгөөд айлчлалынхаа үеэр ийнхүү "хүмүүсийн зовлон шаналалыг дуусгах"-ыг уриалсан байна.
"Би олны өмнө шулуухан хэлье. Энэ бол дайны эрин биш. Энэ бол хэлцэл, дипломат харилцааны эрин. Бид хүмүүсийн зовлон шаналлыг дуусгахын тулд бүхнийг хийх ёстой" гэж Нарендра Моди цохон тэмдэглэжээ. Түүнчлэн олон улсын дэг журам НҮБ-ын Дүрмийг хүндэтгэх, маргааныг энхийн замаар зохицуулах дээр тогтдог гэдгийг Моди онцолсон байна.
Энэ айлчлалын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Нарендра Моди нар хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Хоёр орны төрийн тэргүүний гаргасан мэдэгдэлд, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг талууд дэмждэг хэмээн цохон тэмдэглэсэн байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |